x

Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа

Европын Холбоо (ЕХ) АНУ-ын технологийн аваргууд болох Apple, Meta компаниудад Дижитал зах зээлийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр анх удаа торгууль ногдуулсан талаар Европын Комисс (ЕК) мэдэгдлээ. Тус хууль 2023 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд дижитал орчин дахь шударга өрсөлдөөнийг хангах зорилготой юм.

Apple компанийг программ хөгжүүлэгчдийг “App Store”-оос бусад сувгаар бүтээгдэхүүнээ санал болгох боломжийг хязгаарласан гэж буруутгаж, 500 сая еврогийн (ойролцоогоор 570 сая ам.доллар) торгууль ногдуулсан байна.

Харин Meta компани хэрэглэгчдээс хувийн мэдээлэл цуглуулах зөвшөөрөл авах эсвэл зар сурталчилгаагүй хувилбарын төлбөр төлөх хоёр сонголтын аль нэгийг тулган шаардаж байсан нь хууль зөрчсөн гэж үзэж, 200 сая еврогийн (230 сая ам.доллар орчим) торгууль оноожээ.

Хуулийн дагуу ЕК нь зөрчил гаргасан компанид тухайн компанийн жилийн орлогын 10 хүртэлх хувиар торгууль ногдуулах эрхтэй бөгөөд энэ удаагийн шийдвэр нь хууль хэрэгжиж эхэлснээс хойших анхны торгууль болсон юм.

ЕК-ийн өрсөлдөөн хариуцсан комиссар Тереза Рибера “Бид хууль, журмын дагуу хатуу боловч тэнцвэртэй шийдвэр гаргасан. ЕХ-нд үйл ажиллагаа явуулж буй бүх компани манай дүрмийг дагаж мөрдөх ёстой” хэмээн онцлон мэдэгджээ.

Meta компанийн төлөөлөгч NHK-д өгсөн ярилцлагадаа ЕХ “АНУ-ын бизнес эрхлэгчдэд саад учруулж байна” хэмээн шүүмжилсэн бол Apple компанийн төлөөлөгч “Хэрэглэгчид ийм өөрчлөлт хүсээгүй байхад олон арван шинэчлэл хийсэн. Бидний технологийг үнэ төлбөргүй болгохыг шаардсан шийдвэр нь шударга бус” гэж мэдэгдэж, уг шийдвэрийг давж заалдахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: NHK, Европын Комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2 цаг 47 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 4 цаг 36 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 7 цаг 7 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 7 цаг 58 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 8 цаг 40 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 8 цаг 47 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цаг 14 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 9 цаг 53 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн...
Top