x

Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж байна. Айлчлалын баг бүрэлдэхүүнд  НИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч, ДИТХ-ын дарга нар багтаж байна. Өнөөдөр Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нар НИТХ-ын дарга А.Баяр болон айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Бэйсбол спортын суурь гүйдэг матаг буюу Тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийллээ.  

 

Анан хотын дарга Иваса Ёшихиро, тус хотын хурлын дарга Юаса Такахиро нар Тийбол спортын өлгий нутагт хүрэлцэн ирж, энэхүү сонирхолтой спортын сургалтын орчинтой танилцсанд талархаж байна. Энэ спортоор дамжуулан хоёр хот харилцаа холбоогоо бататгаж, зэрэгцэн хөгжих боломжийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэж байна гэв.

 

НИТХ-ын дарга А.Баяр “Бэйсболын суурь болсон гүйдэг матаг гэх спортыг  Монголд амжилттай нутагшуулан ажиллаж байгаа Монголын Тийболын үндэсний холбоог онцлоод, Монгол Улсын өргөмжит консул Каваучи Широ Монголын ирээдүйн төлөө, хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монголчууд Бэйсболын мэргэжлийн тамирчинтай болж тив, дэлхийд өрсөлдөх мөчийг  ойртуулж, суурийг бэлдэх нь бидний үүрэг. Тиймээс Тийболыг хөгжүүлэхэд хотын удирдлагууд анхаарч, Бэйсбол, Тийболын талбай барих газрыг шийдсэн. Сургагч багш нарыг бэлдэж, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна” гэдгийг дурдлаа. Төгсгөлд нь Улаанбаатар, Анан хотын хамтын ажиллагаа спортоор дамжин үеийн үед батжих болтугай хэмээв.

 

Монголын Тийболын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Сэмжидмаа “Манай холбоо богино хугацаанд Тийболын спортыг амжилттай таниулж, өнөөдрийн байдлаар 400 гаруй сургагч багшийг бэлдэж, 2000 гаруй хүүхэд уг спортоор хичээллэж байна. 21 аймаг, 9 дүүрэг Тийболын багтай болж, ирээдүйн Бэйсболчид болох сууриа тавилаа. Мөн Япон хүүхдүүдээс өөрцгүй Монгол хүүхдийн өв тэгш бие, хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа Каваучт Широп танд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Davenport (202.125.43.80)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Recovercapital@cyberservices.com Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02 Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2026-10-02 Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2026-10-02 Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2026-10-02 Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2026-10-02 Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2026-10-02 Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 2026-10-02 Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай...
Top