x

Америкийн генерал сансарт зэвсэг байрлуулахыг уриалав

Дэлхийн их гүрнүүдийн дунд сансарыг эзэмших өрсөлдөөн улам хурцдаж байна. Энэхүү өрсөлдөөн нь технологи, шинжлэх ухааны дэвшил гэхээсээ илүүтэй геополитикийн зөрчилдөөн, цэргийн давуу талыг бий болгох зорилготой болж хувирчээ. Тухайлбал, АНУ-ын Зэвсэгт хүчний Сансарын командлалын тэргүүн, генерал Стивен Уайтинг сансарт зэвсэг байрлуулах шаардлагатай хэмээн мэдэгдэв. Тэрбээр "АНУ ялахын тулд сансрын орон зайд стратегийн давуу байдлыг бий болгох ёстой" гэж онцлон хэлсэн байна.

Генералын энэ мэдэгдэл нь зөвхөн нэг хүний байр суурь бус, олон улсын түвшинд өрнөж буй сэтгэлзүйн дайн, шинжлэх ухаан-техникийн уралдаанд АНУ хэрхэн хандаж байгааг илтгэж байна. Улс орнууд сансрын салбарт илүү хүч нөөц хуваарилж, хиймэл дагуул, радар, мэдээллийн системийг сайжруулж байгаа нь зөвхөн энхийн зориулалттай бус болохыг ч шинжээчид анхааруулж буй. Зарим ажиглагчид энэхүү зэвсэглэл нь эргээд сансрын орчныг аюулд оруулж болзошгүй хэмээн болгоомжлоод байна.

Нөгөөтэйгүүр, энэхүү санаачилга нь олон улсын гэрээ, тухайлбал 1967 оны “Сансрын гэрээ”-тэй зөрчилдөх эрсдэлтэй. Энэ гэрээнд сансрын орон зайг зөвхөн энхийн зорилгоор ашиглана гэж заасан байдаг. Гэвч практикт улс орнууд энэ заалтыг тойрч, цэрэг-стратегийн ашиг сонирхлоор тайлбарлан өөр өөр байр суурь илэрхийлсээр байна.

Сансарт хүний хөл тавьсны 63 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Үүнтэй холбогдуулан сансар судлал, хар нүхний аюул, Сарны харанхуй талын тухай олон нийтэд сонирхолтой тайлбар, мэдээлэл өгч буй ч үүнтэй зэрэгцэн цэрэгжилтийн асуудал сөхөгдөж, дэлхийн ирээдүйг тодорхойлох түвшинд хүрээд буйг энэхүү мэдэгдэл харуулж байна.

Эх сурвалж: Известия

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 1 цаг 12 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 3 цаг 1 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 5 цаг 32 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 23 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 5 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 7 цаг 12 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 39 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 8 цаг 18 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 23 цаг 23 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 цаг 49 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 23 цаг 57 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг...
Top