x

“Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ

Жефф Безосын “Blue Origin” компанийн зохион бүтээсэн “New Shepard” пуужин АНУ-ын Техас мужаас амжилттай хөөрч, анх удаа бүрэн эмэгтэйчүүдийн багийг сансарт хүргэлээ. Энэ нь 1963 онд Валентина Терешкова сансарт ниссэнээс хойших түүхэн үйл явдал болж байна.

Хөөрөлтөд “Blue Origin”-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес тэргүүтэй зургаан эмэгтэй оролцсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд CBS-ийн хөтлөгч Гейл Кинг, НАСА-гийн пуужингийн инженер Аиша Боу, хүний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн, дуучин Кэти Перри нар багтжээ.

“New Shepard” хөлгийг орон нутгийн цагаар өглөөний 08:30 цагт хөөргөж, сансрын уудмын хил хязгаар болох Карманы шугам (Дэлхийн гадаргуугаас дээш 100 км) хүртэл бүрэн автомат хяналтаар ниссэн байна. Хөлгийн капсул шүхэр болон сааруулагч төхөөрөмжийн тусламжтай аюулгүй газардсан бөгөөд нислэг нийт 11 минут үргэлжилжээ.

Багийн гишүүд жингүйдлийг мэдрэх ховор боломжийг олж авсан төдийгүй сансраас эх дэлхийгээ ажигласан байна. Уг нислэг нь “NS-31” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын 11 дэх, “Blue Origin” компанийн хувьд нийт 33 дахь хөөрөлт байлаа. Одоогийн байдлаар нийт 52 хүн тус компанийн хөлгөөр сансарт аялсан бөгөөд нэг суудлын үнэ нууц хэвээр байна.

Нислэгийн өмнө багийн эмэгтэй гишүүд “Elle” сэтгүүлд зориулсан зураг авалтад оролцсон бөгөөд тус сэтгүүл анх удаа нүүрээ будаж сансарт ниссэн хүмүүс хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Elle, CBS, Blue Origin.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш Өчигдөр 13 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 13 цаг 37 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 33 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... Хулгайтай тэмцэхээ боль! П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд с...
Top