x

Монгол, Чехийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хэлэлцээрүүд хийгдэж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, БНЧУ хамтарсан иж бүрэн түншлэлийн тунхаглал гаргаж, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, логистик, аж үйлдвэрийн салбарт Чехийн дэвшилтэт технологийг нутагшуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

1996-2017 онд Чехийн Засгийн газар Монгол Улсад 50 гаруй сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Одоогийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч Монголын экспорт харьцангуй бага хэвээр байна. Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Монгол Улс 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй гаргах боломжтой тул энэ боломжийг бүрэн ашиглах хэрэгтэйг төрийн тэргүүн онцолсон байна.

Айлчлалын үеэр Прага хотод болсон Чех-Монголын бизнес форум-д хоёр улсын Ерөнхийлөгч нар оролцож, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. Энэ удаагийн уулзалтаар Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлгийн салбарт Чехийн технологи, инновацийг нэвтрүүлэх, карго тээвэр, логистикийн салбарт шинэ шийдлүүдийг эрэлхийлэх, аж үйлдвэр, барилга, эрчим хүч, боловсролын салбарт хамтран ажиллах чиглэлээр бодит санал солилцсон байна. Форумд хоёр улсаас 20 гаруй салбарын 100 гаруй аж ахуйн нэгжийн 200 гаруй төлөөлөл оролцжээ.

Мөн энэ үеэр Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийж, Морин хуурын найрал хөгжим Прагийн шилтгээнд тоглолт хийлээ.

Чех Улсад 14,000 гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тус улс Монголтой нийгмийн хамгааллын гэрээ байгуулсан цөөн орны нэг юм. Үүний үр дүнд Чехэд ажиллаж буй иргэд тэнд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эх орондоо тооцуулж, тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон нь ажиллах хүчний хувьд чухал ач холбогдолтой.

Айлчлалын хүрээнд Монголын тал Чехийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, Чехэд ажиллаж буй монгол залуусын хуримтлуулсан туршлагыг эх оронд нь ашиглах, тэднийг ажлын байраар хангах талаар хэлэлцэж байна. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хамтарсан сан байгуулах боломжийг судалж буйг албаны хүмүүс онцолжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, ГХЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 55 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2 цаг 44 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 5 цаг 15 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 6 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 48 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 6 цаг 55 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 22 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 8 цаг 1 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 23 цаг 6 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 цаг 33 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 23 цаг 40 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 23 цаг 49 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар...
Top