x

Уур амьсгалын өөрчлөлт хиймэл дагуулуудын тоонд нөлөөлж магадгүй

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий орчмын сансрын орчин өөрчлөгдөж, энэ зууны төгсгөл гэхэд нам дор тойрог замд ажиллах хиймэл дагуулуудын тоо цөөрөх эрсдэлтэй гэж Массачусетсийн Технологийн хүрээлэн (MIT)-ийн судлаачид тогтоолоо.

“Nature Sustainability” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хүлэмжийн хийн ялгарлын улмаас агаар мандлын дээд давхарга, ялангуяа Олон улсын сансрын станц болон хиймэл дагуулууд байрладаг термосфер аажмаар хумигдаж байгааг тогтоожээ.

Термосферийн өөрчлөлт сансрын түгжрэл үүсгэнэ

Термосфер багасахын хэрээр агаар мандлын дээд давхарга дахь агаарын нягтрал буурч, хуучин хиймэл дагуулууд болон сансрын хог хаягдлыг Дэлхий рүү унагааж, шатаж устгадаг хэсэг багасна. Үүний улмаас:

  • Ажиллагаагүй болсон хиймэл дагуулууд тойрог замд удаан үлдэж, хуримтлагдах болно.
  • Сансрын хог хаягдлын хэмжээ нэмэгдэж, мөргөлдөх эрсдэл ихэснэ.
  • Нам дор тойрог замд түгжрэл үүсэх магадлалтай.

Судлаачдын тооцоолсноор, 2100 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын түвшин одоогийнхоос нэмэгдсээр байвал нам дор тойрог замын багтаамж 50-66 хувиар буурч болзошгүй байна.

Ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт сансар судлалд нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд:

  • Хорт хийн ялгарлыг бууруулах
  • Хиймэл дагуулын хөөргөлт, ашиглалтыг илүү нарийн зохицуулах
  • Сансрын хог хаягдлыг цэвэрлэх, бууруулах технологи хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Энэхүү судалгаа нь дэлхийн дулаарал зөвхөн агаар мандал, цаг уурт нөлөөлөөд зогсохгүй, сансар судлал, хиймэл дагуулын технологид ч урт хугацааны сөрөг үр дагавар авчирч болохыг харуулж байна.

Эх сурвалж: Anadolu, Nature Sustainability

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 42 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 51 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 56 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 26 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 35 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 38 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 20 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top