x

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар энэ сарын 16-нд Монголбанканд ажиллаж, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд УИХ-ын тогтоолыг уншиж танилцууллаа.

УИХ-ын энэ сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарыг томилсон. Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад  Н.Ууганбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүнээр С.Лхагвадорж, Г.Тэлмэн, Т.Тэлмэн, У.Хосжаргал, Д.Энхжаргал, Г.Эрдэнэбаяр нарыг тус тус томилсон юм.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулахдаа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхэд тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр 2020 онд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Үүний дагуу УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн баталж, УИХ-ын эрхлэх асуудлын харьяаны байгууллагын удирдах ажилтан томилохдоо олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ил тод сонсголоор хэлэлцэн баталсныг онцлов. Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл нь шинээр томилсон баг бүрэлдэхүүн болж байгаа тул манай улсын банкны салбарт шинэчлэл авчирч, салбарын цаашдын хөгжилд эергээр нөлөөлөх хөгжлийн хүч болж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлоод, ажлын амжилт хүслээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь бодлогын шийдвэр гаргах, үйл ажиллагааны бие даасан, нээлттэй хариуцлагатай байдлыг хангах, Төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Монголбанкны Хяналтын зөвлөл нь төв банкны зөвлөл, дотоод хяналт болон хяналт шалгалтын үйл ажиллагаатай танилцах, тодорхой гүйлгээнд шалгалт хийх, аудит хийлгэх санал гаргах зэрэг холбогдох хуулийн дагуу ажилладаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 1 цаг 20 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 29 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 1 цаг 34 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 4 цаг 4 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 13 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 16 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 4 цаг 58 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 10 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top