x

Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2024 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өссөнөөр Засгийн газрын дэвшүүлсэн зорилтод хүрснийг өнөөдөр танилцуулсан албан ёсны тоо баримт харуулжээ.

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадын ДНБ 134 их наяд юань /ойролцоогоор 18.77 их наяд ам.доллар/ болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Ингэснээр 2024 оны дөрөвдүгээр улиралд  өмнөх оныхоос 5.4 хувиар өсжээ. Энэ нь өмнөх жил 4.6 хувиар өсөж байсантай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.

Гадаадын дарамт, дотоодын хүндрэл бэрхшээл нэмэгдэж байгаа хэдий ч Хятад улс 2024 онд дэвшүүлсэн томоохон зорилтоо амжилттай биелүүлсэн гэж Статистикийн товчооны дарга Кан И хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд, эдгээр ололт амжилтад хүрэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасныг дурджээ.

Өмнөх онтой харьцуулахад Хятадын ДНБ 2024 оны 10-12 дугаар сард 1.6 хувиар өссөн бөгөөд үүнийг гуравдугаар улиралд 0.9 хувиар өсөж байсантай харьцуулахад мөн сайжирсан байна.

Дотоодын хэрэглээний зардлын өсөлт сул, зарим аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй тулгарсан, тодорхой салбар дахь эрсдэлүүд санаа зовоосон асуудал хэвээр байгаагийн зэрэгцээ дэлхийн хэмжээнд геополитикийн зөрчилдөөн, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого газар авсаар байгаа зэргээс шалтгаалан Хятадын эдийн засагт янз бүрийн хүндрэл сорилтууд тулгарсаар байгаа хэдий ч өнгөрсөн улиралд дээрх өсөлтүүд гарчээ.

Хятад улс багц бодлогуудаа цаг тухайд нь танилцуулж байсан нь эдийн засгийн өсөлт ба итгэлийг бэхжүүлэхэд тус дөхөм болсон гэж Кан И цохон тэмдэглээд, цаашдаа эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж мэдэгдсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... 13 цаг 16 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Уржигдар 10 цаг 54 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Уржигдар 10 цаг 24 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо Уржигдар 10 цаг 18 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна Уржигдар 09 цаг 37 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ Уржигдар 09 цаг 34 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… Уржигдар 09 цаг 00 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий...
Top