x

Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад?

Эх сурвалж: Peter Seyfferth via Legion Media

Дэлхийн хоёр дахь жижиг орон бага зэргээр томров. Шинэ “нутаг дэвсгэрт” нь юу байна вэ гэдэг нь тодорхой боллоо.

 

Монако дэлхийн хамгийн жижиг орнуудын хоёр дахь бөгөөд нутаг дэвсгэрээр түүнээс Ватикан арай  илүү. Хэмжээгээрээ  энэ орон  хот улсаас арай бага ч нутаг дэсгэрээ томсгож чадав.

Монако  улсад 39 мянга орчим хүн амьдардаг ба тэд бараг бүгд л саятнууд юм. Саяхан болтол тэд хоёроос арай бага кв.км татварын диваажиндаа амьдран чихцэлдэж байлаа. Одоо тэдэнд  арай чөлөөтэй амьсгалах боломж ирэв. Нутаг дэвсгэр нь 3%-иар нэмэгдсэн юм чинь.

Mareterra районд юу байна вэ?

CNN мэдээлснээр, улсын нутаг дэвсгэр нь  Газар Дундын тэнгист  босгосон шинэ Mareterraэко-районаар  томорчээ. Энэ төслийг  аль эрт 2013 онд  гаргаж иржээ. Түүнийг хэрэгжүүлэхээр  далайд шахах төхөөрөмжийг босгон усыг нь шахан гаргаад түүнийг 750 мянган тонн элсээр дүүргэсэн байв. Ингээд л 11 жилийн дараа Монакогийн нутаг дэвсгэр 0,06 км2 болон нэмэгдэв.

Шинэ тансаг цогцолборт зуун элитийн контор, 10 харш ордон байгаа. Дээр нь яхт завийн буудал, эргийн парк, унадаг дугуйн зам, дэлгүүрүүд байрлажээ. Тэр бүгд нь Тосканаас тусгайлан авчирсан мянгаад  модон дунд байрлана.

Эко районыг байгуулахад Помпиду төвийг байгуулалцсан уран барилгач Ренцо Пиано зэргийн нэртэй мэргэжилтнүүд гар бие оролцов Пиано  амьдарах районд нь өөрийн  компанийн LeRenzo  нэрийг өгчээ.

Mareterra дахь байр сууцны үнэ нь зарлагдаагүй ч тэнхийн  үл хөдлөх хөрөнгийн  мэргэжилтнүүд метр квадратын үнийг нь 100 мянган евроноос доошгүй гэж  гэж тооцож байна.

Монакод энэ арал ямар хэрэгтэй байв?

Орон сууцанд зориулан яагаад заавал хиймэл  арал байгуулах хэрэгтэй гэж? Гэвч энэ нь саятнуудын тансаглал хараахан биш юм. Зүгээр л тус улсад хуурай газар байхгүйд асуудал оршино. Монако эртнээс  далайг амьдрах газар гэж харж ирсэн. Харин хэн нэгэн нь, жишээлбэл экологичид барилгачдад саад хийгээд байв. Экологид Монакогийн ойр орчмын 60 төрлийн шүрэн колонийг хамгаалахаар Матросов шиг цээжээрээ хаана. Вантан Хоёрдугаар Альберт ч гэсэн далайн биолигийн олон төрөл янзыг  хамгаалахын төлөө тэмцэгч.

Далайгаас хуурай газрыг байлдан дагуулах нь нарийн ажил, бүтээн босгогчдод байгальд хор хөнөөлгүйгээр үүнийг хийх олон янзын журам зарчмыг сахих шаардлагатай. Mareterra-г бүтээгчид ам тангарагаа өгч байж үүнийг босгов. Ажлын үеэр нэг ч загас, ургамал хэлмэгдэх ёсгүй гэнэ. Мөн шинэ нутгийн халаалт хөргөлт ийн 80 хувь нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ёстой.

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ...
Top