x

Хоморголон устгалт шагнагдав

© AP Photo / Evan Vucci

"Хайят Тахрир аш-Шам"*   бүлэглэл Сирийг  эзэлсэн нь Байдены засаг захиргааны зохицуулалтай байсан гэж Ливаны Al Mayadeen сонин бичжээ. Энэ наймаа нь Газын зурваст явуулсан хоморголон устгалынхаа дараа хүлээж байснаас  илүү том өгөөмөр шагналыг Израильд олголоо гэж  өгүүллийг зохиогч тэмдэглэжээ.

Тоймч Тим Андерсон (Tim Anderson)

Израиль Ливаны хооронд гал зогсоох  тохиролцоо хэрэгжиж эхлээд хэдхэн цаг өнгөрсний дараа "Хайят Тахрир аш-Шам" зэвсэгт бүлэглэл АНУ-ын дэмжлэгтэйгээр Сирид хяналтаа тогтоов. Үнэн хэрэгтээ  Ливаны өмнөд нутагт “Хезболлах”  бүлэглэлтэй хийсэн дайндаа  ямар ч амжилт ололгүйгээр израильчууд ухарсан юм. Тэгээд л цэргийн гэмт хэрэгтэн  Беньямин Нетаньяху харцаа Сири  рүү чиглүүлэн  хамаг уур уцаараа Ерөнхийлөгч [одоо асан] Башар Асад руу чиглэн "тэр галаар тоглож байна" гэсэн  билээ.

Израильчууд  эртнээс Сирид цохилт өгч, тусгаар тогтносон улс орныг Иран-Ливаны  хоорондын чухал  холбоос; палестины  мөн ливаны  эсэргүүцлийг материалиар хангах гол суваг гэж үзээд устгах сонирхолтой байсан юм.

НАТО-гийн саммит дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэхдээ, Сирийн гол хамсаатнууд Орос, Иран, Хезболлах  “бүгд л  өөрсдийн асуудалд баригдсан” байсан. Түүнийг  нь АНУ, Израиль мөн Турк шигээр "Хайят Тахрир аш-Шам“  ашиглаж чадлаа гэсэн байв.

"Хайят Тахрир аш-Шам"-ын  довтолгоо нь Байдены засаг захиргаа, Турк, Израильтай тохиролцон зохицуулагдсан байсан гэж палестины сэтгүүлч Саид Ариката хэлэв. Тэр нь “америкийн хүсэл харцын” хүрээн дэх “америк-израилийн онцгой төлөвлөгөөний  үр дүн” боллоо.  Ливан дахь гал зогсоох  гэрээнд гарын үсэг  зурсны хоёр дахь өдөр нь  энэ  хэрэг явдал эхэлсэн хэмээн  сэтгүүлч  онцлов. Довтолгоо нь “Израиль “Хезболлахыг ялах  чадваргүй байсны  байсны  үр дүн. “Бүс нутаг дахь Иран ба түүний холбоотнууд тухайлбал, найман жилийн өмнө  Алеппод хяналтаа тогтоож байсан Сирийн армийг ялах оролдлого”. Тэр төлөвлөгөө нь  асар их амжилттай хэрэгжлээ.

Ээлж дараалан Алеппо, Хама, Хомс, Дамаск  хотыг өгч байсан Сирийн армийн эрчимтэйгээр ялснаар засгийн эрхийг авч, бараг цусгүй төрийн эргэлт боллоо. Туркийн дэмжсэн  цөмрөлтөд  ямар нэгэн бодит эсэргүүцэл байсангүй. Эрдоганы хамсаатнууд нь  "Мусульман-ахан дүүс” мөн "Хайят Тахрир аш-Шам"-ыг эртнээс санхүүгээр дэмжиж ирсэн Катар юм.

Ерөнхийлөгч Асад, түүний гэр бүл улсаасаа зугтан гарав (Орост),  харин ерөнхий сайд Мухаммед Гази аль-Жалали "Хайят Тахрир аш-Шам"-д дагаар оров. “Босогчдын” лидер Мухаммед аль-Жулани "шийтгэл харгислал хийгдэхгүй, олон нийтийн  байр суурь хэвээр үлдэнэ" гэх мэтийн хэд хэдэн тайвшруулсан мэдэгдэл хийлээ. Гэхдээ  энэ бүлэглэлийн цуст, хэт даварсан түүхийг мартах ёсгүй.

Амьдралыг аврах ямар нэгэн тохиролцоо хийгдсэн байж магадгүй. Харин энэ талаар тодорхой  зүйл байхгүй. Хэн үүнээс хожив гэдгийг бид мэднэ. Израильчууд хүлээгдэж байснаасаа илүү шагнал авлаа. Иран ба Палестин, Ливаны эсэргүүцлийн гол холбоосыг зайлууллаа. Ливаны өмнөд нутагт ялагдсан, Газын зурваст хоморголон устгал хийснийхээ шагналыг Нетаньяху бүрэн дүүрэн авлаа.

"Хайят Тахрир аш-Шам"-ыг (өмнөх нэр нь "Жебхат ан-Нусра", Сири дэх "Аль-Каида") АНУ, НАТО-гийн бусад орнууд, нэн ялангуяа цэрэг нь хэдэн жилийн турш  Сирийн хойд нутагт байрлаж байгаа Эрдагоны удирдсан Турк нууцаар дэмжиж ирсэн. Англи-америкийн улс орнууд, тэдний холбоотнуудын “алан хядагч бүлэг” гэж тооцдог ХАМАС, "Палестины исламын жихад", "Хезболлах" зэргийн эсэргүүцлийн бүлгээс  ялгаатай нь "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэл нь НҮБ-ын Аюулгүй  зөвлөлийн хориотой. АНУ ба тэдний бууны ноход, Америкийн ба олон улсын   хуулиар “террорист” гэж тооцдог  бүлэглэлийн толгойлсон “засгийн газрыг” хэрхэн хүлээн зөвшөөрөх гэж байгаа нь тодорхойгүй. Цэргийн талаасаа  одоо хүртэл Сирийн  нутгийг эзэлж байгаа Турк, Израиль, АНУ  гуравын дэмжлэг "Хайят Тахрир аш-Шам"-д  бас байгаа.

"Хайят Тахрир аш-Шам" (ихэнх нь сири хүмүүс биш) Израиль  хоёрын холбоо  маш тодорхой. Хэдэн жилийн өмнө Израилийн эмнэлэгүүдэд "Аль-Каидагийн" дайчдыг нөхөн  нааж сэргээгээд тэднийг Сирид буцаан илгээж байлаа. Тэдний дайчид ба “Цагаан  дуулгатнуудыг” 2018 онд  Израилийн нутагт  нүүлгэн авч байлаа. Тун саяхан бид зөвхөн Асадын засгийн газартай  тэмцэх болно гэж "Хайят Тахрир аш-Шам" израильчуудад андгайлж байв. Террорист бүлгийнхэн "Хезболлахын" тэргүүн Хасан Насраллаг устгасанд нь Израильд талархаж байв.

"Хайят Тахрир аш-Шам"-ын дайчид  саадгүйгээр Дамаскт нэвтэрсэний дараа хэдэн цаг өнгөрөөгөөд израилийн танкууд Сирийн өмнөд нутагт (Эль-Кунейтрын район) “исламист босогчидтай тэмцэхийн”  тулд  цөмрөн оржээ.

Al Mayadeen сонины өгүүллийн эх хувь

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.69.226)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 6 цаг 33 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 6 цаг 37 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 6 цаг 39 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 7 цаг 12 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 7 цаг 29 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 7 цаг 48 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 9 цаг 35 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 9 цаг 56 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 10 цаг 5 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 10 цаг 14 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 10 цаг 26 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 10 цаг 34 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 10 цаг 38 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 10 цаг 42 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 10 цаг 46 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 11 цаг 21 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top