x

Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа

Онц байдал зарлах тухай зарлигийг нь шалгаж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг хилийн чанадад зорчихыг тус улсын эрх баригчид даваа гаригт хоригложээ.

Парламентын сонсголын үеэр нэгэн хууль тогтоогч Юн Сог Ёлийг улс орноо орхин гарахыг хориглосон эсэхийг асуухад, Хууль зүйн яамны Шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн комиссар Бэ Сан Ап “Тийм ээ, тэгсэн” гэж хариулжээ. Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигатай тэмцэх газрын дарга өмнө нь Юн Сог Ёлийг хилийн чанадад зорчихыг хориглохыг мөрдөн байцаагчдад даалгасан гэж мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт Юн Сог Ёль “Умард солонгосыг дэмжигч хүчнээс” ангижрахын тулд онц байдал зарласан гэж мэдэгдээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Гэвч энэ алхам нь улс орныг улс төрийн хямралд оруулжээ. Нийслэл Сөүлийн гудамж, парламентын ордны эргэн тойронд зэвсэглэсэн цэргүүдийг байрлуулсан нь ард түмнийг цочирдуулсан байна. Улс төрийн асар их дарамт шахалтад орсны дараа Ерөнхийлөгч маргаан дагуулсан шийдвэрээ хэдхэн цагийн дотор цуцлахаас өөр аргагүйд хүрчээ.

Юн Сог Ёль гаргасан шийдвэрийнхээ төлөө хүлцэл өчсөн боловч огцрох хүсэлт гаргаагүй юм. Сөрөг хүчний намууд Ерөнхийлөгчийг огцруулна гэж мэдэгдсэн боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд эрх баригч намын ихэнх хууль тогтоогч санал хураалтыг "бойкотлосны" улмаас түүнийг огцруулж чадаагүй байна.

Эрх баригч “Ардын хүч” нам /AХН/ мэдэгдэхдээ, “томоохон хагарал хуваагдал, эмх замбараагүй байдал”-аас зайлсхийхийн тулд уг санал хураалтыг "бойкотолсон" гэжээ. Тус нам “энэ хямралыг илүү эмх цэгцтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдсэн байна. Харин сөрөг хүчин Ерөнхийлөгчид импичмент зарлах шинэ саналыг энэ долоо хоногт дахин өргөн барихаа амлажээ.

Ерөнхийлөгчийг саатуулах боломжтой юу?

Ерөнхийлөгчид хилийн хориг тавихаас гадна, нөхцөл бүрдсэн тохиолдолд цагдаа нар түүнийг баривчлах боломжтой гэж Үндэсний цагдаагийн газрын ахлах ажилтан даваа гаригт “Associated Press” агентлагт мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч албан тушаалаа хашиж байх хугацаандаа халдашгүй дархан эрхтэй байдаг. Гэхдээ бослого гаргасан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан тохиолдолд хамаардаггүй байна. Үүнээс үзэхэд Юн Сог Ёлийг онц байдал зарлах зарлиг гаргасантай нь холбогдуулан цагдаа нар байцааж, саатуулж болно гэсэн үг. Гэхдээ Ерөнхийлөгчийн албан тушаалдаа байгаа цагт энэ нь боломжгүй гэж олон хүн үзэж байна. 

Ням гаригт цагдаа нар Батлан ​​хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг онц байдал тогтоох оролдлогод оролцсон хэргээр баривчилжээ. Тэрбээр богино хугацаанд үргэлжилсэн онц байдлыг зарлахад хүргэсэн гол хүнд тооцогдож байгаа аж. Түүний хувьд Батлан​​ хамгаалахын сайдын албан тушаалаасаа хэдийнэ огцорсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (118.221.242.42)
    солонгосын цагдаа цэргийнхэн ерөнхийлөгчийнхөө үгийг дагалгүй сурвалжлагч нар, улс төрчдийг дуудсан. энэ бол цагдаа цэргийнхэн ухаалаг эх оронч гэдгийг батлан харууллаа юутай бахархмаар армитай цагдаатай юм бэ дэлхий мэл гайхаж байгаа. монголын цагдаа нар тэхэд улс төрийн золиос болсон олон залуусыг алж хядаж шоронд хорьсон шившгийн урвагчид аймхай бааснууд түй түй түй үхэцгээ муусайн хужаагийн өмхий бааснууд муухай царайтай жоомнууд
    2024 оны 12 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 5 цаг 1 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 28 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 5 цаг 35 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 5 цаг 44 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 6 цаг 46 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 6 цаг 57 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 7 цаг 43 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 8 цаг 24 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 8 цаг 33 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 9 цаг 13 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 11 цаг 19 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 11 цаг 37 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 11 цаг 55 мин Хулгайтай тэмцэхээ боль! 12 цаг 13 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 12 цаг 30 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 12 цаг 38 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 12 цаг 54 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 12 цаг 59 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 13 цаг 4 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 13 цаг 8 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top