x

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 

Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурна.

Ерөнхийлөгч К.Токаевын энэ удаагийн төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа болж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурхайг автоматжуулахын тулд Pronto-той хамтарчээ 4 цаг 50 мин Израилийн Ливан дахь халдлага нь АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээрийг "ноцтой зөрчсөн" үйлдэл гэж Ираны сайд мэдэгдэв 4 цаг 53 мин Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ 4 цаг 56 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ маргааш шийдвэрээ гаргана 6 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 8 цаг 46 мин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 8 цаг 46 мин Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 8 цаг 49 мин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хурал болж байна 8 цаг 49 мин Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төлөвтэй байна 8 цаг 50 мин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 55 мин Төв аймагт "Монголын археологи, угсаатны үндэсний музей" баригдаж байна 8 цаг 56 мин ЦЕГ-аас архины зохисгүй хэрэглээний эсрэг "Амьдралд хайртай" аяныг эхлүүллээ 8 цаг 57 мин Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт орохгүй 8 цаг 57 мин Нөөцийн махны үнийг нэмж, бэлтгэн нийлүүлэгчдэд татаас олгохоор шийдвэрлэлээ 9 цаг 0 мин Дунд гол руу бохир ус цутгаж байсан зөрчлийг таслан зогсоолоо 9 цаг 3 мин Эрх баригчдын дотоод сөргөлдөөн ДЦС 5, трамвай төслийг зогсоох уу? 11 цаг 21 мин Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо 11 цаг 39 мин Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж байна 11 цаг 39 мин Маргаашаас суррон, скүүтер хөдөлгөөнд оролцож эхэлнэ 11 цаг 40 мин Сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа 11 цаг 42 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа
Top