x

Батлан ​​хамгаалах салбарын анхны "бүрэн хэмжээний" гэрээг Их Британи, Герман улсууд байгууллаа

Их Британи, Герман улсууд лхагва гаригт батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурж, НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудад цэргийн сургууль хийхэд хамтран ажиллах үүрэг хүлээлээ. Түүнчлэн Украины дайн улам хурцдаж болзошгүй байгаа энэ үед Европын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

Уг гэрээнд талууд одоо байгаа пуужингийн системүүдээс, тодруулбал, Их Британиас Украинд нийлүүлсэн “Storm Shadow” системээс илүү өндөр нарийвчлалтай, холын тусгалтай шинэ зэвсэг бүтээх талаар тусгасан байна. Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили мэдэгдэхдээ, талуудын гарын үсэг зурсан гэрээ нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны анхны бүрэн хэмжээний хэлэлцээр болж байгааг онцлон тэмдэглэв.

Гэрээний нөхцөлийн дагуу, Германы тал Атлантын далайн хойд хэсгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийн тулд Шотландад нисэх онгоцуудаа байрлуулах ажээ. Талууд мөн цэргийн тээврийн хэрэгслүүд болон нисгэгчгүй онгоцууд үйлдвэрлэхэд, түүнчлэн Германы “Sea King” нисдэг тэргийг орчин үеийн пуужингийн системээр тоноглоход хамтран ажиллана. Герман, Европ дахь цэргийн техник, зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох “Rheinmetall” компани шинэ үйлдвэр байгуулж, 400 ажлын байрыг шинээр бий болгох бөгөөд 10 жилийн хугацаанд Их Британид их бууны гол төмөр үйлдвэрлэгч анхны компани болох аж. 

Европын холбоотнууд Европын аюулгүй байдлын төлөө илүү их хариуцлага хүлээх ёстой гэж Ж.Хили онцлон тэмдэглээд, Их Британи улс "НАТО хамгийн түрүүнд" гэдэг зарчмыг баримталж байгааг дурджээ. "Илүү аюултай болж буй дэлхий ертөнцөд холбоотнууд бол бидний стратегийн хүч бөгөөд бид хамтдаа илүү ихийг хийх ёстой" гэж Их Британийн сайд хэлсэн байна. 

Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгдэхдээ, хоёр талын аюулгүй байдлын асуудлаар Их Британи, Герман улсуудын аль алинтай нь гэрээ байгуулаад байгаа Франц улс эл шинэ гэрээг дэмжиж байгааг онцолсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам сургуулиудад шатрын боловсрол олгох чиглэлээр Казахстантай хамтран ажиллана 27 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэл 75 хувьд хүрчээ 29 мин Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын хяналтын сонсгол үргэлжилж байна 34 мин Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 1 цаг 54 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 1 цаг 55 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 1 цаг 56 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 2 цаг 18 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 2 цаг 29 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 3 цаг 22 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 3 цаг 23 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 3 цаг 26 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 3 цаг 27 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 3 цаг 27 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 3 цаг 28 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 4 цаг 33 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 5 цаг 19 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 5 цаг 20 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 5 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 5 цаг 21 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 18 цаг 20 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог... 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа
Top