x

Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чихэр шиг иддэгийг болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь…

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд такси үйлчилгээ эрхлэхийн тулд тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөг төлөхөөр заасан нь сүүлийн үед маргаан дагуулж байна. Уг нь ч нэг их маргаад, иргэд олон нийт бухимдаад байх зүйл биш юм билээ л дээ. Холбогдох албаныхан, хариуцсан хүмүүс нь хуулиа олигтойхон сурталчлаад, таниулаад өгсөн бол ийм “хэрүүлийн алим” ургахгүй байлаа. Харин албаныхнаас өрсөөд хэн нэгэн нь энэхүү мэдээллийг буруу талаас нь түгээснээр үүссэн. Буруу мэдээллийг ойлголт дутуугаас уу, аль эсвэл албаар олон нийтэд тараасан уу гэдэг нь өөр зүйл. Гарсан хууль бүхэн эцсийн үнэн, зөв гэсэн үг биш.

Гэхдээ л тухайн хуулийг гаргах шалтгаан нөхцөл гэж бий. Нэмээд муу ч, сайн ч суурь судалгаануудыг хийж таарна. Нийслэлд сүүлийн таван жилд 2900 гаруй гэмт хэрэг гарсны 2116 нь таксины жолоочтой холбоотой байна гэсэн судалгаа бий. Үүнийг л зохицуулахын тулд хууль баталсан хэрэг. Үнэхээр ч улсын төв нийслэл юм бол үүнийгээ нэг цэгцлэх цаг нь болчихсон л доо. Яг үнэндээ таксинд явдаг хүмүүс амандаа орсон үнэ хэлдэг, үйлчлүүлэгчээ айлгадаг, сүрдүүлдэг, машин нь бохир гээд олон шүүмжлэл байдаг. Үүнийг л зохицуулах гээд буй ухаантай юм шиг байгаа юм, уг нь. Гэтэл аль болох л буруу талаас нь шүүмжлээд, цахим орчинд холбогдох албаныхныг нь дүүжилж дураа хангах нь дэндүү олон байх юм. Тэгээд ч манайхан сошиалын хандалт харж байж ажлаа хийдэг болохоор энэ хууль бараг эргүүлэн татагдах хэмжээнд хүрч байх шиг байна.

Тэгвэл та бүхэн ажлаасаа оройтож тарсан бүсгүй гар өргөөд таарсан таксиндаа суугаад алслагдсан гэр хорооллын харанхуй гудамжинд буух үеийг төсөөлж үзсэн үү. Улаанчулуутын хогийн цэг дээр мөчлүүлчихсэн эмэгтэйг санаж байна уу. Саяхан даа, Өмнөговь аймагт алуулсан бяцхан охины хэргийг мартаагүй биз дээ. Энэ мэт аймшигт хэрэг гарангуут улс даяараа хэдхэн өдөр гасалчихаад мартдаг. Дараагийн гэмт хэрэг гарахаар уйлан дуугардаг байдалтай дахиад хэдүүлээ хэдэн жил амьдрах юм. Албан ёсны бүртгэлтэй, хаягтай, цэвэр цэмцгэр, буцах эзэн буух хаягтай таксигаар үйлчлүүлдэг болох чинь наад захын шаардлага болчихсон. Гэтэл өнөөдөр зам дээрээс таксинд суухдаа арай овсгоотой нэг нь улсын дугаарыг нь дотны хэн нэгэн рүүгээ илгээхээс өөрөөр хэтрэхгүй л байгаа шүү дээ. Амьдрал дээр өнөөх серийн дугаарыг нь хуурамчаар хийж чадахаар болсон.

Хууль нь хэчнээн сайн байлаа ч дагалдах журмаар нь түүнийг завхруулдаг байдал энэ удаад ч давтагдсан. Бүр хорлож байгаа юм шиг байдалтай журам гаргачихсан гэж хэлж болно. Такси үйлчилгээнд бүртгүүлэхдээ таван сая төгрөг төлнө гэсэн ганц өгүүлбэр л энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж орхисон. Өнөөдөр таксинд явж нэмэлт орлого олж, ар гэрээ тэжээж байгаа нь хэд билээ. Угаасаа авч байгаа хэд нь амьдралд хүрэлцэхгүй байгаа юм чинь үүнээс өөрөөр яах билээ. Тийм болохоор хувиараа таксинд явдгууд нь явж байг л дээ. Гол нь хуульд заасан шаардлагуудыг нь ягштал биелүүлээд, албан ёсоор бүртгүүлчих хэрэгтэй. Бүр болохгүй бол шаардлагатай үед алсаас хаана явааг нь харж болдог чип, дохиолол суулгасан ч болохгүй юмгүй. Харин үүнийхээ төлөө 200 мянган төгрөгийн хураамж төл гэсэн бол ийм хэл ам огт гарахгүй. Дургүйцээд байгаа шалтгаан нь энэ таван сая төгрөг л юм шүү дээ. Нээрээ ч ийм хэмжээний мөнгөтэй байсан бол ТҮЦ, эсвэл лангуу түрээслээд суух нь биед нь амар байж таарна. Ядарсан ард түмнээ таван сая гэх тэнгэрийн тоогоор айлгаад энэ хуулийг үгүй хийж болно гэж мэддэг хүмүүс л ийм журам гаргаж байгаа.

Яг үүнтэй адилхан тун хэрэгтэй мөртлөө сошиалд балбуулж байгаа зүйл бол Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Үүнийг УИХ-аас өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр баталсан бөгөөд энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Бас л хуулийнхаа таниулгыг салбар яам нь огт хийгээгүй. Цахим орчинд хүмүүс шуугиад, эмийн сангууд эм олгохоо болиод ирсний дараа л алга дарам мэдэгдэл гаргаснаас өөр зүйл огт хийсэнгүй. Гэтэл эмийг чихэр шиг, хоол шиг хэрэглэдэг болчихсон байдлыг л таслан зогсоох, болиулах гэж энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн шиг билээ.

Ер нь манай улс ардчилсан зарчимд шилжих үедээ эмийн салбараа тэр чигээр нь зөнд нь орхисон. Ингэхдээ “Зөвхөн хямд эм” гэсэн уралдааныг зарлаж, тендерийн гол шалгуураа ч хямд болгосон. Үүнийх нь гор гарч өнөөдөр манай улсад үйлчилгээ сайтай, өвчнийг дарангуйлдаг эм бараг байхгүй болсон гэхэд болно. Тэрийгээ хямдаар бараг кг-аар нь зардаг. Тиймээс манайд шүдний эмнэлэг, эмийн сан хоёрыг гүйцэх өндөр ашигтай бизнес байхгүй. Тэгэхээр энэ будлианыг далимдуулаад эмийн сангууд нугалаа гаргаж байхыг ч үгүйсгэхгүй. Өвчин намдаах болон энгийн нэг эмийг хүртэл жороор олгоно гээд тас гүрийж буй нь ийм хардлага төрүүлж байгаа юм. Ингэж асуудлыг хүндрүүлж, сошиалаар балбуулж байгаад эмийн сангууд хуучин шигээ эм гэх хуурамч хороороо ард түмнээ шулж байхыг санаархаж ийм байдалд хүргэж байж ч магадгүй.

Гадаадад бол даралтны эмийг дуртай газраасаа очоод авчихна гэсэн ойлголт байхгүй. Эхлээд даралтаа үзүүлж байж, эмчийн бичигтэйгээр үйлчилдэг гэх юм билээ. Гадаадад өвдсөн л бол өнгөрөө болдгийг захын сурвалжлагч ч мэднэ. Гүйж гараад өвчин намдаах эм лав авч чаддаггүй. Нөгөө орны бүртгэл энээ тэрээ нь байхгүй учраас, эмчийн бичиг үгүй болохоор яг л хаягдсан амьтан шиг болдог. Эрхбиш албан ажлаар яваа тулдаа л албаны хүнээр нь дамжуулж эм тан олдог. Тийм учраас манайхан гадагшаа явахдаа эм авч явдаг юм. Үүнийг мэдэх нэг нь мэднэ. Харанхуйгаар муйхарласан энэ үед мэддэг зарим нь түүнийгээ бичихээр Эрүүл мэндийн яамны өнөөх мэдэгдэл шиг дарагдчихаад байна. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад эмийг ингэж хязгаарлах нь хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж байгаа чухал алхам болдог бололтой. Учир нь эмийн зохисгүй хэрэглээг болиулж, хэн ямар өвчинд юу ууж байгааг нь хянаад эхлэхээр иргэд нь эрүүл мэнддээ анхаарч ядахдаа л өглөөдөө алхаж, гүйж, спортоор хичээллэдэг болдог байна.

Бүр архи, тамхиныхаа хэрэглээг багасгаж, хужирссан мал шиг газтай ундаа уухаа больдог адил уншигдаад байгаа юм. Өнгөрсөн хавар баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга урт хугацаандаа монголчуудад яг л ийм дадал бий болгох учиртай байлаа. Даанч санаатай, санамсаргүй байдлаар мушгин гуйвуулагчид, худал мэдээллээр монголчуудыг талцуулахыг хүсэгчид, хэрэгтэй, зөв хууль, журмыг завхруулахыг хичээгчдийн балгаар зорилго нь хазайж байх шиг байна. Дээрээс нь сошиал хандалтаар өглөөний шийдвэрээ орой нь, өчигдрийн ажлаа өнөөдөр нураадаг дарга нартай болохоор яалтай ч билээ дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 11 цаг 56 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 12 цаг 9 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 12 цаг 44 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 13 цаг 8 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 14 цаг 2 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 20 цаг 31 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 20 цаг 36 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 20 цаг 45 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 20 цаг 52 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 22 цаг 30 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 22 цаг 33 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 22 цаг 37 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 22 цаг 42 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цаг 49 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 22 цаг 55 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 23 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 23 цаг 23 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top