x

Илон Маск Бразил улсад төлөх $5.2 саяын торгуулиа буруу дансанд шилжүүлжээ

Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг X сошиал платформ худал мэдээлэл түгээж, нийгмийг талцуулсан шалтгаанаар Латин Америкийн хамгийн том зах зээл Бразил улсад хаагдаад байгаа. Удаан үргэлжилсэн маргааны эцэст X компани Бразилын эрх баригчдын тавьсан торгуулийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр болжээ. Бразилын шүүхийн хэд хэдэн захирамжийг биелүүлээгүйнхээ төлөө X нийтдээ $5.2 саяын торгуульд унаад байгаа.

Гэтэл тус компани торгуулиа банкны буруу дансанд шилжүүлснийг Бразилын дээд шүүхийн шүүгч Александр де Мораес өчигдөр мэдэгдээд залруулахыг шаардсан байна. Худал мэдээлэл түгээдэг барууны үзэлтнүүдийн хэд хэдэн хуудсыг хаах шаардлагыг биелүүлээгүйн улмаас Мораес наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Х платформыг Бразил улсын нутаг дэвсгэрт хаах арга хэмжээг авсан юм. Үүний улмаас тус компани 22 сая хэрэглэгчээ алджээ.

Маск, Мораес нарын хооронд ширүүн тэмцэл өрнөж, үг хэлэх эрх чөлөөг хамгаалагч, худал хуурмаг мэдээллийг эсэргүүцэгч хоёрын хэн нь ялахыг дэлхий нийтээрээ ажиглаж байлаа. Бухимдсан Маск үйлчилгээг нь хориглосон Мораесыг “харгис дарангуйлагч” хэмээн нэрлэж, "Харри Поттер" киноны сөрөг дүр Волдеморттой зүйрлэж байв.

Гэхдээ сүүлийн үед тэр зөөлөрч, Бразилын шүүхийн шийдвэрийг биелүүлэх, үйлчилгээгээ буцааж нээх тал дээр анхаарч эхэлжээ. Маск, Мораес нарын хоорондын “дайн” 2022 оны Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эхэлсэн юм. Хэт барууны үзэл баримтлалтай Бразилын өмнөх ерөнхийлөгч Жайр Болсонаруг дэмжигч хуудаснуудыг хаах захирамжийг тухайн үед Мораес гаргаж байжээ.

2023 оны нэгдүгээр сард Бразилын шинэ ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва тангараг өргөсний дараа Болсонаругийн дэмжигчид холбооны засгийн газрын байруудад хүчээр дайран орж, үймээн самуун дэгдээсний дараа Маск, Мораес нарын тэмцэл улам ширүүссэн байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 44 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 1 цаг 4 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 1 цаг 15 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 1 цаг 21 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2 цаг 2 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2 цаг 5 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Crew 13 багийг ОУСС руу илгээлээ
Top