x

Мунхагийн хана

Саруул, мунхаг хоёрын дундуур яагаад ч давшгүй тийм хана байдаг. Ай байдаг, аргагүй л байдаг.

Яг л зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил яагаад ч нэмэргүй мунхаг гэж байдаг.

Ямар ч нас хүйс, боловсрол IQ, орлого амжилт, албан тушаал, нэр хүнд үл харгалзан хэнд ч шүглэж мэдэх тэрхүү мунхагт үндсэн гурван онцлог бий.

1. Мэдэхийг үл хүсэгч

"Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Ярилцаад үзвэл ойлголцож л таараа" гэх бодол бүр гайхаж алмайртал огт үйлчилдэггүй тийм хүмүүс байдаг.

Үнэндээ "Надад хамаагүй", "Угаасаа мэднэ" зэрэг бодолд тархиа сэмхэн эзэмдүүлсэн тэр мөчид мунхагийн хана сүндэрлэн босож, та ч бас тэдний нэг болон хувирдаг.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил амгалан хийгээд авралгүй.

2. Хувийн онцлогоороо гайхуулагч

Өөрийгөө чухалчилж, өөртөө дурлаж, санаа зовтол онцгойрох гэж тачааддаг хүмүүс байдаг.

Бусдаас ялгарч чадсан хүн л амжилтад хүрч алдартан болдог гэж тас эндүүрсэн тэдгээр хүмүүс гол төлөв хаа газар төвөг удаж явдаг.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил ихэмсэг хийгээд ичгэвтэр.

3. Эцсийн цэгийг хатгахаар улайрагч

Бүхий л асуудалд хар цагаан хоёрхон өнгө түрхэж, гуравдагч хувилбарыг тэвчиж чаддаггүй тийм хүмүүс байдаг.

Аанай л амьдралыг 10 жилийн шалгалтын бодлоготой андуурч, цор ганц зөв хариултад олзлогдогч.

Тийм хүмүүс зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ адил зөрүүд хийгээд ширүүн.

Саруул, мунхаг хоёрын дундуур яагаад ч давшгүй тийм хана үнэхээр байдаг.

Түүнийг мэдэж авах нь танд хоёр талаар ашигтай.

  1. Зарим хүнтэй хий дэмий зууралдаж, хамаг тамираа шавхалгүйгээр эртхэн орхиход тустай.
  2. Өөрийгөө хананы аль талд буйгаа хааяадаа шүүн цэгнэхэд нэмэртэй.

XXI зууны хамгийн нөлөө бүхий япон номын нэгд тооцогддог "Мунхагийн хана" номд мунхаг, мунхаглалыг ийнхүү томьёолжээ.

Уншигчийн хувиар төрсөн сэтгэгдлээ хэлэхэд, зам хөндөлсөн хээв нэг алхах үхэр лүгээ амьдарна гэдэг нэгэн бодлын юутай хялбар, юутай жаргалтай мэт.

Түүний дэргэд дээрх гурван шинжийг үргэлж бодолдоо тогтоон цэгнэж амьдарна гэдэг үхэн үхтлээ уул өөд мацах мэт зүдрэлтэй гэмээр.

Оюун ухаан гэдэг хүний мөн чанар мөн ч юм шиг, биш ч юм шиг. Мөн юм гэвэл тархиа ажиллуулах нь яагаад тийм хэцүү бөгөөд ховор байдаг юм бол?

Амьдралын зорилгыг жаргах юм гэвэл мунхагийн ханатай ч хааяадаа дотносон нөхцөхөд юуны буруу?

Гэлээ гээд хэн мэднэ гэх вэ дээ, амьдралын зорилгыг ч, хүний жаргалыг ч.

Авралгүй мунхагийн төлөөлөл би хэрхэхийг танд яахан зааж зүрхлэх билээ.

Гэхдээ юутай ч та өөрийгөө мунхаг биш гэж боддог бол, эсвэл ядаж л нөгөө талд нь байх сан гэж тэмүүлдэг бол олон юм бодолгүй энэ нийтлэлийг эргэн тойрондоо түгээгээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 8 цаг 20 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 10 цаг 9 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 12 цаг 40 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цаг 31 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 13 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 14 цаг 20 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цаг 47 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 15 цаг 26 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top