x

NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгссөн тухай тус холбооны хэвлэл алба мэдээллээ. Тэрбээр тархины хорт хавдрын улмаас нас баржээ.

“Сагсан бөмбөгийн талбай дээр тэрбээр NBA-гийн түүхэн дэх хамгийн агуу хамгаалагчдын нэг байсан. Мутомбо бол бусдад туслахын төлөө бүх зүрх сэтгэлээ зориулсан хүн юм. Дикембегийн сэтгэлийн их хүч нь түүний тусыг авч байсан хүмүүс, түүний урамшуулан зоригжуулж байсан хүмүүсийн сэтгэл зүрхэнд оршсоор байна. NBA-гийн гэр бүлийн нэрийн өмнөөс Дикембегийн гэргий Роуз, түүний үр хүүхдүүд, найз нөхөд, сагсан бөмбөгийн хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье” гэж NBA-гийн комиссар Адам Сильвер хэлснийг лигийн хэвлэлийн алба дамжууллаа.

Мутомбо Үндэсний сагсан бөмбөгийн лигт төвийн тоглогчоор 18 улирал тоглож, 3289 удаа блок-шот хийснээр лигийн түүхэн дэх хоёр дахь өндөр амжилтыг үзүүлж, 2009 онд мэргэжлийн тамирчны замналаа дуусгасан юм. "Денвер Наггетс", "Атланта Хоукс", "Филадельфи Севенти Сиксерз", "Нью-Жерси Нетс", "Нью-Йорк Никс", "Хьюстон Рокетс" багуудад тоглож байсан тэрбээр  1995, 1997, 1998, 2001 онуудад дөрвөн удаа NBA-гийн шилдэг хамгаалагчаар шалгарч, Бүх оддын шигшээ багийн бүрэлдэхүүнд гурван удаа багтаж байв.   

Тэрбээр 1997 онд төрөлх орон болох БНАКонго улсад иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор тусгай сан байгуулж, нийслэл Киншаса хотод эмнэлэг байгуулж, буяны олон үйл ажиллагааг зохион байгуулж байв. 

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 5 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top