x

Израйлийн онилсон устгалууд

2024 оны есдүгээр сарын 27-нд Бейрут хотын өмнөд дүүрэг дэх "Хезболлах"  байгууллагын газар доорхи  штабын  байранд Израилийн нисэх хүчин цохилт өгөх үеэр шиитийн "Хезболлах"  хөдөлгөөний лидер Хасан Насрулла алагдав.

Оросын ТАСС агентлаг израилийн онилсон устгалын тухай  материал нийтэлснийг орчуулан  бэлтгэв.

Израиль 1948 онд байгуулагдсан өдрөөсөө эхлээд  тус орны үндэсний сонирхол,  аюулгүй байдалд аюул учруулсан гэж үзэх  хүмүүсийг устгаж ирлээ гэж болно. Израилийн цэргийнхэн, тусгай албаныхан м тиймэрхүү ажиллагааг  олон зуун удаа явуулсанаас хамгийн дуулиантай хэсгийн нь энд өгүүлжээ.

1956 оны долоодугаар сард илгээмж дотор далдалсан бөмбөг дэлбэрч Газын зурвас (Палестина) дахь египетийн  тагнуулын албаны тэргүүн Мустафа Хафез, Амман (Иордан) дахь египетийн цэргийн атташе Салах Мустафа нарыг хөнөөв. Израилийн тусгай албаныхан тэднийг Египеттэй хил залгаа бүсэд израильчуудад халдсан араб федаины (үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд оролцогчид, партизаны байгууллага бүлэг болон хувьсгалт  дайнч намуудын гишүүд) довтолгооны хариуцлагтнууд гэж үзжээ.

1972 оны долоодугаар сард Бейрут (Ливан) хотноо  Палестины үндэсний чөлөөлөгч байгууллагын хэт даврагч  цэрэгжсэн бүлгийн лидер Гассан Канафани өөрийн автомашиндаа бөмбөг дэлбэрэх үеэр үрэгдэв. Израиль түүнийг Лод нисэх буудалд (Тель-Авив, өнөөгийн Бен-Гурионы нэрэмжит олон улсын аэропорт) 28 хүний аминд хүрсэн террорын хариуцлагатан гэж тооцжээ

1972-1992 онуудын хооронд Израилийн тагнуулын алба "Моссад" 1972 оны Мюнхены Олимпын тоглолтын үеэр израилийн тамирчдыг барьцаалан хөнөөсөн хэргийг хийсэн хүмүүсийг устгах “Бурханы хилэгнэл”  ажиллагааг явуулав. Палестины “Хар есдүгээр сар” хөдөлгөөний болон Палестины чөлөөлөх байгууллагын (ПЧБ; палестинчуудын сонирхолыг төлөөлөх гол улс төрийн хүчин) гишүүд тэдний тоонд Ромд ПЧБ-ыг төлөөлөн сууж байсан  төлөөлөгч Абдель Ваиль Зуайтер, “Хар есдүгээр сарын” өндөр тушаалын лидер  Али Хасан Саламе нарыг устгажээ.

1988 оны дөрөвдүгээр сард Тунис дэх өөрийн  офист Палестины үндэсний чөлөөлөх байгууллагын цэргийн жигүүрийн (ФАТХ нь ПЧБ-ын үндсэн улс төрийн хүчин) тэргүүн, Ясир Арафатын  орлогч  дарга Халиль аль-Вазирийг (Абу Жихад) израилийн кондас хөнөөв. Израилийн эрх баригчид түүний байгууллагыг израильчуудын эсрэг олон тооны террор хийсэнд буруутгаж байв.

1992 оны хоёрдугаар сард Ливаны өмнөд нутагт "Хезболлах"  шиитийн хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга Аббас аль-Мусавийг устгав. Түүний явсан авто цуваанд Израилийн нисдэг тэрэг пуужингийн цохилт хийжээ.

2004 оны гуравдугаар сард Газын зурваст пуужингийн цохилт өгөн ХАМАС гэх палестины хэт даврагч байгууллагыг үндэслэгч нарын нэг бөгөөд  шашины толгойлогч Ахмад Ясиныг устгав. Тэр жилийн дөрөвдүгээр сард  мөн л тэнд Ясиныг орлон гарч ирсэн Абдель Азиз ар-Рантисийг  пуужингийн цохилтоор устгасан байв. ХАМАС бүлэглэл израильчуудын эсрэг мянга гаруй террор явуулсан гэдэг.

2008 оны хоёрдугаар сард Дамаск (Сири) хотод машинд тавьсан  бөмбөг дэлбэрч  "Хезболлах"  хөдөлгөөний  ахмад гишүүн тусгай албаных нь дарга Имад Мугние хөнөөгдлөө. Израилийн тал түүнийг  хэдэн арван хүний аминд хүрсэн  олон тооны террорын буруутан гэж үзжээ. Америкийн Холбооны мөрдөх товчооны хамгийн аюултай 25 террористын жагсаалтад  Мугние бичигдсэн байжээ.

2010  оны арваннэгдүгээр сар. Тегеран (Иран)  хотноо  Ираны тэргүүн цөмийн физикчдын нэг, Шахид Бехештийн нэрэмжит тегераны их сургуулийн цөмийн инженерийн кафедрын  декан  Мажид Шахриари алагдлаа. Түүний машинд бөмбөг тавьсан байжээ.

2012 оны арваннэгдүгээр сар. Израилийн  нисэх хүчний цохилтоор  "Иззэддин аль-Кассамын бригадууд" гэх ХАМАС хөдөлгөөны цэргийн жигүүрийн дээд  хэсгийн командлагч  Ахмед Жабари хөнөөгдөв. Тэрээр Газын зурваст 2006-2012 онуудад  Израилийн эсрэг үйлдсэн гол терроруудын хариуцлагтан юм.

2019 оны арваннэгдүгээр сард Газын зурваст палестины хэт даврагч "Исламын  Жихад"  байгууллагын лидер  был ликвидирован лидер  Бах Абу аль-Ата хөнөөгдлөө. Тэр түүний эхнэр хоёрын гэрийг  Израилийн нисэх хүчин бөмбөгджээ. Аль-Ата нь  Израилийн нутаг дэвсгэрийг буудсан хэргүүдийн хариуцлагатнаар тооцож байв.

2020 оны арваннэгдүгээр сард Ираны Абсард хотод зэвсэгт халдлагад өртөн  цөмийн физикч Мохсен Фахризаде өртөн  амиа алдав. Тэрээр Ираны БХЯ-ны  дэргэдэх инноваци ба судалгааны төвийг даргалж байв.Барууны тусгай албаныхан түүнийг Ираны цөмийн хөтөлбөрийг толгойлж баллистик пуужингийн цөмийн цэнэг бүтээх нууц ажиллагааг удирдаж байсан гэдэг. Түүний аллагыг АНУ, Израиль хоёр зохион байгуулсан гэж Тегеран мэдэгдсэн байдаг.

2024 оны нэгдүгээр сарын 2-нд Бейрутын дагуул хотод ХАМАС хөдөлгөөний  улс төрийн товчооны орлогч дарга Салех аль-Арури алагдлаа. Израилийн хэвлэлд бичснээр, аль-Арури Израильд халдсан 2023 оны аравдугаар сарын 7-ны довтолгоог зохион байгуулсан хүмүүсийн нэг гэнэ. Тэр өдөр олон изральчууд алагдаж,  барьцаалагджээ.

2024 оны гуравдугаар сарын 11-нд Газын зурвасын Нусейрат хотод  газар доорхи байгууламжийг Израиль бөмбөгдөх үеэр ХАМАС хөдөлгөөний цэргийн  жигүүрийн  орлогч дарга Марван Иса хөнөөгдөв.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд Израилийн нисэх хүчин Дамаск хот дахь Ираны  консулийн газрыг бөмбөгдөн ираны өндөр тушаалын генералууд Мохаммад Реза Захеди,  Мохаммад Хади Хажи Рахими болон таван офицерүүдийг устгажээ. Ираны хэвлэлээр бол Захеди нь Ливан, Сири дэх Исламын хувьсгалын манаа корпусын  "Аль-Кудс" тусгай албанб ангийн дарга байжээ.

2024 оны долоодугаар сарын 30-нд Бейрутын дагуул хотод "Хезболлах" хөдөлгөөний лидер Хасан Насруллагийн  цэргийн ахлах зөвлөх Фуад Шукра израилийн пуужингийн довтолгоонд өртөн хөнөөгдөв. Тус хөдөлгөөний хоёр дахь  том хүн байв. Израилийн ерөнхий сайд  Биньямин Нетаньяху “израильчууд  Насраллагийн баруун гарыг устгалаа  тэр хүүхдүүдийг бөөнөөр хөнөөсөн хэргийн буруутан” гэжээ.

2024 оны долоодугаар сарын 31-нд Тегеран хотод  хийгдсэн пуужингийн довтолгоонд ХАМАС гэх хэт даврагч палестин байгууллагын улс төрийн товчооны  тэргүүн Исмаил Хания өртөн устгагдав.  Тэрээр Ираны  Ерөнхийлөгч Масуд Пезешкианы  тангараг өргөх ёслолын зочин байжээ.

2024 оны есдүгээр сарын 20. Бейрут хотод Израилийн нисэх хүчний пуужингийн цохилтор "Хезболлах"  хөдөлгөөний элитийн  ангиуд ба тусгай хүчний командлагч Ибрагим Акиль хөнөөгдөв. Тэрээр Фауд  Шукраг устгасны  дараа  хөдөлгөөний хоёр дахь хүн болжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн департамент түүний байгаа газрын мэдээллийг 7 сая доллараар үнэлсэн байлаа. Тэр 1983 онд Бейрутад АНУ-ын ЭСЯ-ыг  дэлбэлсэн хэргийг зохион байгуулагчдын нэг гэж  хэлэгдэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 2 цаг 57 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 3 цаг 48 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 5 цаг 11 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 10 цаг 11 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 10 цаг 15 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 10 цаг 17 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 10 цаг 50 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 11 цаг 7 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 11 цаг 26 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 13 цаг 13 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 13 цаг 34 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 13 цаг 43 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 13 цаг 52 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 14 цаг 4 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 14 цаг 12 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 14 цаг 16 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 14 цаг 20 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 14 цаг 24 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 14 цаг 59 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top