x

BIG SHOW: Орон нутагт байгаа фенүүддээ зориулж тоглолтыг шууд дамжуулна

Flash, Мөнхийн реп, Noname, Татар, Дөрвөн зүг хамтлагууд ирэх долоо хоногийн баасан, бямба гаригт "Big show" тоглолтыг зохион байгуулахаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. 

Тоглолтын маркетингийн захирал Я.Учрал:

-"Есдүгээр сарын 20, 21-нд өвөрмөц хоёр шоу болох гэж байна. Таван хамтлагийн бүрэлдэхүүнтэй шоу нь энэ сарын 20-нд болно. Гэвч бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт орсон. 4zug хамтлагийн хувьд тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ концертын хэмжээнд гараагүй удсан. Энэ хамтлагийг хүлээж буй сонсогч нар нь байгаа байх. Мөн Татар хамтлаг манай шоуны бүрэлдэхүүнд нэмэгдсэн.

Бидний хийх тоглолт Outlaw хамтлагтай давхацсан, нэгнийгээ өдөөн хатгаж байна гэх зүйл олон нийтийн цахим сүлжээнд тархсан. Гэхдээ үгүй. Хамтлаг дуучид маань хоорондоо эвтэй байгаа. Жилийн өмнөөс тоглолтоо хийхээр товоо гаргаж, төлөвлөчихсөн зүйл гэдгийг хэлье. Тоглолтод зочин хамтлагууд ирнэ. Тасалбарыг shoppy.mn, ticket.mn дээр зарж байгаа.

Харин есдүгээр сарын 21-нд амьд хөгжмийн "Big show 2" тоглолт болно. Энэ тоглолтод A sound тэргүүтэй хамтлагууд оролцоно. Хоёр өдрийн шоу учраас тайз өөрчлөгдөнө. Цаашдаа "Big show" тоглолтыг жил бүр зохион байгуулахаар болсон. 

Хамтлагууд байгуулагдаад 20 гаруй жил болсон хэдий ч насны хувьд хөгшрөөгүй. Тиймээс шинэ уран бүтээлээ цацахаар бэлдэж байна. Тоглолтод ирэх боломжгүй, хөдөө орон нутаг, гадаадад буй хүмүүст зориулж шууд дамжуулалт хийнэ. Бидний тоглолт хийж буй зорилго бол дурсамж юм. Хайрладаг сонсогчдодоо зориулан энэхүү тоглолтыг хийж байна. Ямар нэгэн буруу санаа өвөртөлсөн зүйл байхгүй" гэв. 

Flash хамтлагийн ахлагч Э.Нандин-Эрдэнэ: 

-"Манай хамтлагийн зүгээс "Big show" тоглолтод оролцож, өөрсдийн хит дуугаар есдүгээр сарын 20-нд сонсогчидтойгоо уулзах гэж буйдаа баяртай байгаа.

Outlaw хамтлагийн тоглолтын тов гараагүй байсан. Гэтэл өнгөрсөн тоглолтын үеэр энэ сарын 20-нд тоглолтоо зохион байгуулна гэж шууд зарласан. Өөр компанитай гэрээ хийчихсэн учраас тоглолтод нь оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Манайх маргааш Солонгос улс руу Outlaw хамтлагтай явж, тоглолт зохион байгуулах гэж байна. Хамтлагууд өмнөх тоглолтоос маш их эрч хүч авсан учраас уран бүтээлээ хийж эхэлсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 16 цаг 29 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 38 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 16 цаг 43 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 19 цаг 13 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 19 цаг 22 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 19 цаг 25 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 20 цаг 7 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top