x

Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж марканд мөнхөрлөө

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж марканд мөнхөрлөө.

Дуурийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, “Монголын дуурийн хаан” сэнтийг эзэлсэн Ц.Пүрэвдоржийн үйлс бүтээл, туурвилыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойш үедээ таниулах зорилгоор “Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын ПҮРЭВДОРЖ” сэдэвт блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргасан байна. Блок маркт 1964 онд Москвагийн их театрын тайзнаа Ази тивээс анх дуулсан П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Гремин, чимэглэл хэсэгт “Фауст” жүжгийн Мефистофель, С.Гончигсумлаа “Үнэн” дуурийн ноён, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн Хоролдой тэргүүн ноён, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, лого зэргийг дүрслэн оруулсан байна.

Маркийг бүтээхэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Ц.Пүрэвдорж сан” ТББ, түүний үр, хүүхдүүд зөвлөгөө өгч, зураг материалаар ханган ажилласан байна.

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж 1929 онд Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн галтай гэдэг газар төржээ.

Тэрээр 1947 оноос Монголын театрын урлагт найрал дууны жүжигчнээс замналаа эхлүүлж, 1955-1960 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцан дуурийн дуучны мэргэжил эзэмшсэн.

1960-1990 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажилласан бөгөөд Дэлхийн залуучууд оюутны III, IV, V их наадам, гадаадын 20 гаруй орны дуурийн театрын тайзнаа уригдан тоглож, өөрийн орны болон дэлхийн сонгодог бүтээлээс 2570 гаруй удаа тоглосон байна. 

Мөн тэрээр 1964 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх дуулаачийн студи, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн профессор багшаар ажиллаж залгамж үеийг бэлтгэхэд өөрийн авьяас билэг, эрдэм чадлаа зориулсан. Мөн 1966-1998 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны хүндэт шүүгчээр тасралтгүй найман удаа ажилласан билээ.

Маркийн танилцуулга

Сэдвийн нэр: Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж

Маркийн нэр төрөл: Нэг блок
Сэдвийн дугаар: 1134 /4348/
Гүйлгээнд гарсан анхны өдөр: 2023.10.14
Нүүрний үнэ: 3000 төгрөг
Хэвлэгдсэн тоо: 11000 ширхэг
Маркийн хэмжээ: 30х40 мм
Блокийн хэмжээ: 95х95 мм
Хэвлэлийн арга: Офсет 4 өнгө
Анхны өдрийн дугтуйны үнэ: 8000₮
Анхны өдрийн дугтуйны тоо: 1111 ширхэг
Маркийн зураач: Б.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 17 цаг 11 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 18 цаг 14 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цаг 16 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 18 цаг 17 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 18 цаг 19 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 18 цаг 21 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 18 цаг 23 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 18 цаг 26 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 18 цаг 28 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 18 цаг 31 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 18 цаг 35 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 20 цаг 17 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 20 цаг 28 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 20 цаг 29 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 20 цаг 31 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 20 цаг 33 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 20 цаг 35 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 20 цаг 36 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 20 цаг 41 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 22 цаг 20 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top