x

Б.Энхбаяр: Эрүүгийн хууль гэдэг бол шинжлэх ухаан. Үүнийг хүн бүхэн ойлгох албагүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөө танилцуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдэд оногдуулах ялыг чангатгана гэдгээ мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уг хуулийн заалтыг эсэргүүцэж, "Сэтгүүлчдийг, иргэдийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр ялладаг болох хууль болж байна" гэдгийг тодотгож Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өнөөдөр өглөө шаардлага хүргүүлсэн юм.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээрх шаардлагад хариу тайлбар хийлээ.

Тэрээр "Мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт хэргийн оролцогчид, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Гэтэл манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид "Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа хүн гэдэг нь биднийг, жирийн иргэдийг хэлээд байна. Тэр дундаа сэтгүүлчдийг энэ зүйл ангиар яллах гэж байна" гэж ойлгоод олон нийтэд андуу ташаа ойлголт төрүүлсэн байна. Үүнийг буруутгахгүй.

Хууль, Эрүүгийн хууль гэдэг бол шинжлэх ухаан. Үүнийг хүн бүхэн ойлгох албагүй. Гэхдээ энэ нь сэтгүүлчид, жирийн иргэдэд хамаатай заалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 14 цаг 28 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 14 цаг 30 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 14 цаг 33 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 14 цаг 35 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 14 цаг 39 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 14 цаг 41 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 19 цаг 48 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 19 цаг 50 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 19 цаг 51 мин ЛУИЗ 19 цаг 53 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 19 цаг 54 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 20 цаг 7 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 20 цаг 8 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 20 цаг 9 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 20 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 20 цаг 11 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 20 цаг 12 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 23 цаг 43 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 23 цаг 44 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 23 цаг 45 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top