x

Дөрвөн аймгийн нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, өрсөлдөөн бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулахаар тусгажээ.

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Зарим аймгийн нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ” хэмээн заасан. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Ховд аймаг дахь “Ховд”, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн”, Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан” нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн 4С ангиллын болгох төслийг концессын Зураг төсөл боловсруулах-шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр тогтсон юм.

Уг тогтоолын дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, ИНЕГ хамтран баасан гаригт /2023.10.13/ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд Концессын сонгон шалгаруулалт зарлаж, нисэх буудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Концессын сонгон шалгаруулалтад оролцох сонирхол бүхий хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-“Зам, тээврийн салбарт хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг учраас хувийн хэвшлээ дэмжиж оролцуулах замаар төсөвт дарамт багатай шийдэх бодлого барьж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх дөрвөн байршил бүхий нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлыг олон жилийн дараа амжилттай эхлүүлж байна” гэжээ. 

ИНЕГ-аас танилцуулснаар эхний ээлжинд Концессын сонгон шалгаруулалт зарласан дээрх дөрвөн нисэх буудал нь худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бүс нутгийн олон улсын зангилаа нисэх буудлууд болгон хөгжүүлэх юм. Тухайлбал,

  • Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг өргөжүүлснээр төв болон дундад ази руу баруун бүсийн мах экспортлох,
  • Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг дэлхийн хамгийн цэнгэг хоёр нуур болох Хөвсгөл, Байгаль нуурыг холбон аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх,
  • Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг зүүн өмнөд азийн ачаа тээврийн зангилаа бүс болгон хөгжүүлэх бүрэн боломж бүрэнтой гэв.

Цаашид агаарын тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарч, нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд  хүчин чармайлт гаргаж, бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаар болсныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 1 цаг 5 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 1 цаг 6 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 1 цаг 8 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 15 цаг 53 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 15 цаг 56 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 15 цаг 59 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 16 цаг 1 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 16 цаг 4 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 16 цаг 6 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 21 цаг 14 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 21 цаг 15 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 21 цаг 17 мин ЛУИЗ 21 цаг 18 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 21 цаг 20 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 21 цаг 32 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 21 цаг 33 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 21 цаг 34 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 21 цаг 35 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 21 цаг 36 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 21 цаг 37 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top