x

Б.Энхбаяр: Гэмт хэргийн мэдээллийг шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст сэдэл болдог

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 20 асуудлыг хэлэлцжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хүрээнд хуулийн төсөл нэн яаралтай боловсруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. 

Энэ асуудлыг урьдчилсан байдлаар даваа гаригийн УИХ дахь Монгол Ардын Нам, Ардчилсан Намын бүлгийн хуралдаанд танилцуулж байсан. Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. 

Энэхүү хуулийн төслийн танилцуулгад дурдагдаж байгаа зарим мэдээлэл, тоо статистик нь иргэдийн сэтгэлийг түгшээж, хямрааж болзошгүй учраас мэдээллийг түгээхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн дэвэргэхүй, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна. 

Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өглөө болгон танилцдаг. Өнөөдөр өглөө долоо хоногийн гэмт хэрэг, статистикийн мэдээллийг авч үзэхэд сүүлийн долоо хоногийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж бидний сэтгэлийг түгшээж байна.

Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн сэтгэл түгшээсэн асуудал байгаа.

Гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг олон нийтэд шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл болдог бөгөөд эсрэгээрээ энэ төрлийн хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл болж байгаа нь биднийг түгшээж байгаа юм.

Тийм учраас хамтдаа энэ асуудлыг дэвэргэхгүй байх, тодорхой төрлийн гэмт хэргийн талаар аль болох сэтгүүл зүйн ёс зүйг баримтлан ажиллахыг та бүхнээсээ хүсэж, гуйх байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 18 цаг 2 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 19 цаг 4 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цаг 7 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 19 цаг 8 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 19 цаг 10 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 19 цаг 12 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 19 цаг 14 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 19 цаг 16 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 19 цаг 19 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 19 цаг 22 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 19 цаг 26 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 21 цаг 8 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 21 цаг 19 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 21 цаг 20 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 21 цаг 22 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 21 цаг 24 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 21 цаг 26 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 21 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 21 цаг 32 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 23 цаг 11 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top