x

Б.Энхмаа: Хийн түлш дэлбэрсэн тохиолдол бүртгэгдээгүй

Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим нутаг дэвсгэрт "Газ үнэртэж байна" гэсэн мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд тархаад байна. 

Бид өглөө Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Дэлбэрсэн зүйл огт байхгүй. Ямар нэгэн үйлдвэрт газ дэлбэрсэн дуудлага ирээгүй” гэсэн хариулт өгөөд шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэж мэдээлсэн.

Харин Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас "Баянзүрх, Хан-Уул дүүргийн айл өрхийн агааржуулалтаар дамжиж ГАЗ шиг зүйл үнэртэж байгаа талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст тасралтгүй дуудлага ирсээр байна. Зарим хэвлэл мэдээлэлд Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн учраас ийм үнэр тархсан талаар мэдээлээд байна.

1. Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн талаар мэргэжлийн байгууллагад дуудлага ирээгүй.

2. Айл өрхийн агааржуулалтаар дамжиж үнэртэж байгаа зүйл нь ГАЗ биш. ГАЗ нь агаарт удаан тогтох, үнэртэх боломжгүй.

3. Яг юунаас болж ГАЗ мэт үнэр үнэртэж буйг тодруулахаар мэргэжлийн байгууллагаас ажилласаар байна. Дүгнэлт, мэдээлэл гарсан даруйд та бүхэнд мэдээлэл хүргэх болно" гэсэн юм.

Тэгвэл дөнгөж сая ОБЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

"Аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Онцгой байдлын байгууллагад хийн түлш алдагдсан, дэлбэрсэн мэдээлэл бүртгэгдээгүй. Цахимд тархаад байгаа "Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдсан, дэлбэрсэн" гэх мэдээллийн мөрөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хяналт шалгалтыг хийсэн. Өнөөдрийн байдлаар холбогдох дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсээс хийн түлш хэрэглэдэг, түгээдэг ШТС-дад хэрэглээ болон хадгалалтын талаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна" гэсэн юм.

Тархаад буй үнэртэй холбоотойгоор зарим албан байгууллага, сургууль үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн сурагчдад толгой өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч, дуудлага өгсний дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хэмжилт хийгээд явсан байна. 

Мөн "Монгол тэмүүлэл" сургууль танхимын сургалтын үйл ажиллагаагаа зогсоож, онлайнд шилжүүлсэн бол 311 дүгээр цэцэрлэг хүүхдүүдээ үүднээсээ буцаажээ. 

Тодруулбал, Гёте сургуулийн захиргаанаас "Үл мэдэх үнэр маш их үнэртэж, хүүхдүүд гэлтгүй багш, ажилчдын ч толгой өвдөж, бие эвгүйрхэж байгаа болохоор дээрээс шийдвэр хүлээлгүй хичээлийг яаралтай тараасан" гэж мэдээллээ.   

Түүнчлэн "Дүнжингарав" худалдааны төв дотор хурц үнэртэж байгаа учраас өнөөдөр ажиллахгүй боллоо.  

Яг одоо НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид "Дүнжингарав" худалдааны төв орчимд хяналт шалгалт хийж байна. Учир нь "Дүнжингарав"-ын ойролцоох бохирын шугамны худагнаас дээрх үнэр хурц үнэртэж буй аж.

Үнэр хаанаас тархаад байгаа голомтыг тогтоохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 1 цаг 1 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 1 цаг 2 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 1 цаг 5 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 15 цаг 49 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 15 цаг 52 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 15 цаг 55 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 15 цаг 57 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 16 цаг 0 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 16 цаг 3 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 21 цаг 10 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 21 цаг 11 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 21 цаг 13 мин ЛУИЗ 21 цаг 14 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 21 цаг 16 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 21 цаг 28 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 21 цаг 29 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 21 цаг 30 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 21 цаг 31 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 21 цаг 32 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 21 цаг 34 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top