x

Н.Хасар: Либертари Нам нэн тэргүүнд чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлнэ

Либертари Намын үүсгэн байгуулагч Н.Хасартай ярилцлаа.

-Либертари Намыг байгуулж байгаагийн шалтгаан юу вэ. Либертари Нам ямар үзэл санааг баримтлах вэ?

-Монголд чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг түгээх, энэхүү үзэл санаан дээрээ бат зогсож чадах улс төрийн хүчин байх боломжтой гэдгийг харуулах нь Либертари Намыг байгуулж буйн зорилго юм. Монголын улс төрийн намууд бүгд эдийн засаг дахь төрийн оролцоог дэмждэг. Зарим нэг нам нь цаасан дээр өөрсдийгөө чөлөөт зах зээлийн төлөө зогсдог гэж бичсэн байдаг ч бодит амьдрал дээр үүнийхээ эсрэг хөдөлдөг. Эдийн засгийн бодлогын хувьд цэвэр "баруун жигүүр"-ийн үзэл баримтлалтай нам Монголд үгүй. Иймээс энэ орон зайг нөхөхөөр бид Либертари Намыг байгуулж байна.

-Баруун жигүүрийн үзэл гэдгээ дэлгэрүүлж болох уу. Барууны үзэл, зүүний үзэл гэдэг нь чухам юугаараа ялгаатай юм бэ?

-Хамгийн энгийнээр хэлье. Төр татварыг бага тогтоох нь зөв, төр эдийн засагт оролцох ёсгүй, төр хуулийн доорх тэгш байдлыг сахиулах ёстой гэх нь "баруун жигүүр"-ийн үзэл. Төр өндөр татварлаж, эдийн засагт янз бүрийн арга хэмжээгээр оролцож, хүмүүсийг тэгшитгэх ёстой гэх нь "зүүн жигүүр"-ийн үзэл. Монгол улс зүүний үзлээр замнаж буй учир одоо ийм байдалд байна.

-Төр эдийн засагт оролцохгүй юм бол төр байхын хэрэг юу вэ. Хулгай, дээрмийг хэн зогсоох юм?

-Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана, цөөлнө гэж хэлэхээр хүмүүс төрийг тэр чигт нь үгүй хийх гэж байна хэмээн маш буруу ойлгодог. Либертари үзэлтнүүдийн хувьд төр гэдэг бол ард олныг дотоодын хулгайч, луйварчин, дээрэмчдээс хамгаалах "цагдаа", гадны халдагчдыг зогсоох "зэвсэгт хүчин", иргэд хоорондын маргааныг шийдэх "шүүх". Бид нар эдийн засаг дахь төрийн оролцоог буюу төрийн дарамт, шахалтыг авч хаях гэж хичээж байна. Эдийн засаг дахь төрийн оролцооны арга хэмжээнүүдэд "үнийн хяналт, квот, лиценз, татаас, хөнгөлөлттэй зээл, төрөөс албадан тогтоосон стандарт, янз бүрийн татварууд, гадаад валютын хяналт, мөнгө хэвлэлт" зэрэг орно. Бид эдгээрийг үгүй хийхийн төлөө зүтгэж байгаа юм.

-Төр зах зээлийг зөнд нь орхичих юм бол монопольтой хэн тэмцэх юм бэ?

-Монополийг бий болгогч гол субъект нь төр. Элдэв янзын татаас, хөнгөлөлттэй зээл, тусгай зөвшөөрөл гэх мэтээр төр зарим компанид давуу тал өгдөг нь төрөөс уг давуу эрхүүдийг авсан цөөн тооны компаниудад зах зээлд ноёрхох бололцоог нээж өгдөг. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд аливаа компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх цорын ганц зам нь хэрэглэгчдэд илүү хямд, илүү сайн үйлчлэх байдаг бол, манайх шиг төрийн оролцоонд гүн идэгдсэн системд төртэй хамсаж байж компаниуд томордог.

-Танай нам засагт гарлаа гэж бодоход хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Орлогын албан татвараас бусад бүх татварыг болиулна. Төрийн хүчээр тогтоосон үнийг чөлөөлнө. Төрийн өмчит компани бүрийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна. Бүх сангуудыг татан буулгана. Эрүүл мэндийн салбараас төрийг гаргана. Нэгэнт дампуурчихсан төрийн нийгмийн даатгалыг нэн даруй үгүй хийнэ. Санхүүжилтийг нь төрийн үйлдвэр, компаниудыг зарж олсон мөнгөнөөс гаргана. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст болон бүтэн өнчин хүүхдүүдэд зориулагдсан халамжаас бусад бүх төрлийн төрийн халамж, тэтгэмжийг зогсооно. Мөнгөний нийлүүлэлтийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлэхгүй. Удахгүй Либертари Намын платформ ил тавигдана. Сонирхсон хүмүүс тэндээс илүү дэлгэрэнгүйгээр унших боломжтой.

-Цаг үеийн холбогдолтой асуулт асууя. Нийтийн тээврийн салбар дахь асуудлыг яаж шийдвэл зохих вэ?

-Нийслэлчүүдийн нүүр тулдаг хамгийн ярвигтай асуудал бол нийтийн тээврийн хүртээмжгүй байдал. Удаан хүлээлгэдэг, орчин бохир, бөөгнөрөл өндөртэй нь хувь хүмүүсийг автомашин худалдаж авахад нөлөөлдөг ба энэ нь эргээд замын түгжрэлийг даамжруулдаг. Үнийг төр зохицуулдаг нь зовлонгийн шалтгаан юм. Үнэ чөлөөтэй болчихвол компаниуд үнэ, орчин, чиглэлээрээ өрсөлдөж эхэлнэ. Сегментээрээ сална. Хэрэглэгчид худалдан авах чадвараа харгалзан чөлөөт сонголт хийнэ. Хүмүүс автобус хэзээ ирэхийг ширтэн жиндэж зогсохгүй, автобусны завааныг гайхахгүй, чихэлдэхгүй. Хамгийн гол нь автобус нэмэгдэж, автомашин цөөрснөөр түгжрэл саарна. 2022 оны 9-р сарын байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 950 автобус 105 чиглэлд гарч байна. Билетийн үнэ нь 300-500 төгрөг буюу хэт хямд, 1/3 нь үнэгүй зорчдог нийтийн тээврийн салбар дахь 19 компанийн 2022 онд авсан татаасын хэмжээ 171 тэрбум төгрөг. Нийтийн тээврийн салбар дампуурсан нь, хулгай нүүрлэсэн нь төрийн оролцооноос л үүдэлтэй. Метрог шийдэл гэж хардаг хүмүүс бий. Гэвч метро гэдэг бол эдийн засгийн тооцоололгүй мөрөөдөл. Метро бариад зорчих тасалбарын үнийг нь хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хэмжээнд тогтооход иргэд тасалбарынх нь үнийг төлж дийлэхгүй. Тасалбарын үнийг хүчээр буулгавал татаас нь төсвөөс гарч таарна. Төсөв гэдэг бол татвар төлөгчид. Өөрөөр хэлбэл, төрийн байгуулах метро бол социалист шийдэл. Түгжрэлийг багасгах цорын ганц боломжит, эрүүл зам нь нийтийн тээврийн салбарыг либералчлах юм. Нийтийн тээврийн (автобусны) үнийг чөлөөлж, компаниудад татаас олгохоо боливол нийслэлд нийтийн тээвэр зохих ёсоороо хөгжиж, хүмүүс түгжрэн барин машин унах нь багасна.

-Эрчим хүчний хомсдол хурцаар яригдах боллоо. Үүнийг та бүхнийхээр яавал дээр вэ?

-Эрчим хүчний компаниуд насжилт нь дөхсөн эсвэл хэтэрсэн тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй, ажилчдыг цалингаар татаж хүчрэхгүй болчихоод буйг салбарын мэргэжилтнүүд нь хэлсээр л байна. Шалтгаан нь эрчим хүчний салбар дахь үнийн хяналт. Төр үнийг хүчээр барьснаар нэг талаас төрийн компаниуд нь байнга татаасаар ажиллаж, нөгөө талаас хувийн компаниуд энэ салбарт орж ирдэггүй. Алдагдалтай ажилладаг төрийн компаниуд нь тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийх бололцоогүй, нэмээд хүний нөөцийн хомсдолд орсноор нурж унахад ихээхэн ойртсон байна. Энэ бол үнийн дээд хязгаар нь хомсдолд хөтөлдөг гэх эдийн засгийн хуулийг монголчууд умартсаар ирсний балаг. Үнэ чөлөөлөгдчихвөл ашиг хайсан компаниуд эрчим хүчний станцуудыг барьж эхэлнэ. Эрчим хүчний үнэ өсөхөөр яаж цахилгааныхаа төлбөрийг төлөх юм гэж асуух хүмүүс гарч ирэх байх. Өмнө хэлсэнчлэн, татварыг асар ихээр бууруулах тул иргэд бодит үнийг төлж дийлнэ.

-Өнөөгийн Монголд тогтсон энэ системийг хэн бий болгов? Яаж нураах вэ?

-Нийт монголчуудын бүтээсэн, хүчирхэгжүүлсээр буй эдийн засаг дахь төрийн оролцооны систем нь өнөөгийн Монголын дорой буурайн цорын ганц шалтгаан. Төрөөс шимэгчилдэг төрийн албан хаагчид, улс төрчид, төртэй хамсдаг бизнесменүүдийг "төр эдийн засагт оролцох ёстой" гэсэн үзэл төрүүлдэг. Харамсалтай нь монголчуудын дийлэнх олонх нь төр эдийн засагт оролцох нь зүйтэй гэж боддог зүүний үзэлтнүүд. Улс төрчдөд бус, тэднийг сонгодог ард түмэнд гол учир бий. Хэдий урт хугацааны шийдэл мэт сонсогдож болох ч Монгол дахь төрийн хулгай, дээрмийн системийг устгах зам нь ард олныг гэгээрүүлэх буюу зүүний үзлээс нь салгах юм. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэх тусам амьдрал доройтдог. Одоогийн төрийн бодлого үргэлжилсээр байх дор иргэд улам ядуурна.

-Ингэж шулуухан хэлэхээр та нарыг сонгогчид сонгохгүй бус уу?

-Либертари Намын нэн тэргүүний зорилго бол чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх. Тэрнээс биш сонгогдохын тулд, олонход таалагдахын тулд үзэл санаанаасаа ухрах юм бол энэ намыг байгуулсны хэрэг үгүй. Бид нар олонхын санаа бодлыг дагах бус, харин дагуулах ёстой. Ерөөс Монгол дахь намууд олонх юу хүснэ түүнийг нь дагуулж ярьдаг. Яг хамхуул мэт. Либертари Нам тэдэн шиг байж болохгүй. Дахин хэлье. Бидний зорилго болвоос үзэл санаа, зарчмаасаа алхам ч ухрахгүйгээр бага багаар ч хамаагүй тогтвортойгоор ахих.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: EAGLE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 19 цаг 54 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цаг 57 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 19 цаг 58 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 20 цаг 0 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 20 цаг 2 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 4 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 6 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 9 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 12 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 16 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 21 цаг 58 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 9 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 10 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 12 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 14 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 16 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 22 цаг 17 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 22 цаг 22 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top