x

Манай тамирчид "Ханжоу 2022" Азийн наадмаас 21 медаль хүртлээ

Зуны XIX удаагийн "Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 34 спортын төрөлд, 129 дасгалжуулагч болон албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Энэ удаагийн наадамд Тивийн олимпод 45, Үндэсний олимпын хорооны нийт 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдлөө.

Монгол Улс энэ удаагийн Азийн наадамд амжилттай оролцон 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл буюу нийт 21 медальтайгаар өндөрлүүллээ.

Мөн манай улсын гурван тамирчин "Парис-2024" олимпын наадамд оролцох эрхээ аваад байна. 

Бокс & О.Есүгэн

Хамгийн эхний олимпийн эрхийг өвөртөлсөн тамирчин бол боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д хүч сорьсон О.Есүгэн. Манай тамирчин О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар "Парис 2024" олимпод оролцох эрхээ баталгаажуулсан. Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд манай боксчин шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор ялсан. Шүүгчдийн дөрөв нь манай боксчинг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн билээ. Тэрээр хагас шигшээ буюу медалийн өнгөө шийдэх тулаанд БНХАУ-ын Юү Вуд оноогоор ялагдсанаар хүрэл медаль хүртсэн билээ.

Байт харваа & Б.Отгонболд

Байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” олимпын эрхээ авсан. Тэрээр аваргын төлөө эзэн орны харваач Жи Шиан Шоутай харваж, 6:2-оор ялснаар аваргын алтан медалийг өвөртлөв.

Монгол Улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй бөгөөд анхны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ.

Бокс & Б.Чинзориг

Азийн наадмын анхны хос медальт боксчин болсон, ДАШТ-ий мөнгөн медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг Азийн наадмын 63.5 кг-д олимпын эрх өвөртөлсөн. Тэрээр медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийж, оноогоор ялснаар хүрэл медалийн болзлоо хангасан. Дараа нь медалийн өнгөө хувиргах эсэх болон "Парис 2024" олимпын эрхээ авах хариуцлагатай даваанд өнгөрсөн оны тивийн аварга Тайландын Бунжонг Синсиритэй тулалдаж, ялалт байгуулж олимпын эрхээ авсан юм. Тэрээр финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны Алтан медалийг эх орондоо авчирсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 18 цаг 50 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 19 цаг 52 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цаг 54 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 19 цаг 55 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 19 цаг 58 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 19 цаг 59 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 2 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 4 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 7 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 10 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 14 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 21 цаг 56 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 7 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 8 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 9 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 11 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 14 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 22 цаг 15 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 22 цаг 19 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 23 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top