x

Б.Отгонболд дэлхийн медальтнуудыг ээлж дараалан ялж, АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО

Зуны XIX дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" 19 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр Байт харвааны эрэгтэй ганаарчилсан рекурв төрөлд Баатархуягийн Отгонболд эзэн орны тамирчин Жи Шиан Шоу-г 6:2-оор буулган авснаар, Азийн наадмаас АЛТАН медаль хүртлээ. 

Өдгөө 26 настай Б.Отгонболд финалын харваанд дэлхийн чансааны 23-т жагсаж буй, дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай Хятадын тамирчин Ши Шианшуог 2-6 харьцаагаар илүүрхэж Азийн наадмын аварга боллоо. 

Нийт 43 орны харваачид оролцсон байт харвааны рекурв буюу 70 метрийн олимпын зайн төрөлд эрэгтэй 84 харваач оролцсоноос Б.Отгонболд урьдчилсан харваанд 662 оноогоор 20-р байраар эрэмбэлэгдэж финалд хүрэхийн тулд Пакистан, Япон, Тайвань, Индонез, Казахстаны тамирчдыг ялсан юм. 

Б.Отгонболд олимпын мөнгө, хүрэл медальт Японы Т.Фурукаваг 6:5-аар, олимпын мөнгөн медальт Тайваны Тан Чиныг 6:2-оор, Дэлхийн цомын хүрэл медальт Индонезийн Р.Агатаг 6:0-оор ялж, хагас шигшээд шалгарсан юм.

Улмаар шийдвэрлэх харваанд олимп, дэлхийн хошой аварга БНСУ-ын У Жиныг хожоод байсан Казахстаны Илфат Абдуллиныг ялснаар Азийн наадмын мөнгөн медалын болзол хангаад байв.

Мөн Б.Отгонболд "Парис 2024" олимпын эрхээ энэхүү ялалтаараа аваад байсан юм. Энэ нь Монголын харваачдаас Парисыг зорих анхны эрх болов. 

Дашрамд, түүний энэхүү амжилт Монголын Байт харвааны түүхэнд шинэ хуудас нээж, Азийн наадмаас анхны медаль, тэр тусмаа алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. 

2011 оноос хойш олон улсын тэмцээнд оролцсон Б.Отгонболд нь "Токио 2020" олимпын ганцаарчилсан төрөлд 33-р байр, багийн төрөлд 27-р байр эзэлсэн туршлагатай тамирчин юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 19 цаг 35 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 20 цаг 37 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 20 цаг 40 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 20 цаг 41 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 20 цаг 43 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 20 цаг 45 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 47 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 49 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 52 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 55 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 59 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 22 цаг 41 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 52 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 53 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 55 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 57 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 59 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 23 цаг 0 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 23 цаг 5 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top