x

ХНХ-ын сайд Х.Булгантуяа 100 саяар хийх ажилд 750 саяын тендер зарлаж Ерөнхий сайдын хамаарал бүхий хүнд олгожээ

Өнөөдөр 12 настай эмэгтэй хүүхдийн алга болсон хэрэг Монгол улсын бүх иргэдийн анхаарлын төвд орсон, чухал хэрэг болоод байна. Энэ хэргийн талаар цахим хаягтай хүн бүхэн өөрийн байр сууриа илэрхийлсээр буй. Цагдаагийн байгууллагаас охиныг олоогүй, албан мэдээлэл хүлээ гэдэг байр суурьтай байна. 

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Манай улс 1.2 сая орчим мянган хүүхэдтэй. Ганцхан хүүхэд хамгааллын байгууллагаас гадна Боловсролын яам, цагдаа, иргэд олон нийт бүгд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг сүүлийн үед болж буй гэмт хэрэг, ослууд харуулж байна. 

Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг нь тогтоогдвол зураг, нэртэй нь олон нийтэд зарладаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол нууцлагдмал байдалтай, шийтгүүлж гарч ирээд буцаад хэрэг үйлдээд байна. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж олон нийтэд зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэдгийг онцлов. 

Тэгвэл монгол улсын хэмжээнд аймгуудад камержуулалт маш бага байгаа нь төсөв мөнгөтэй холбоотой байгаа. Төсвийг баталдаг ч зарим тохиолдолд хангалттай хүрэлцээнд биш байгаа нь дээрх хэргээс харагдаж байна. 

Нэгэн жишээ дурьдахад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн салбарт "Таамаглалын загвар хийлгэх" нэрээр 100 саяар хийх боломжтой ажлыг 750 саяар тендер зарлаж, одоогийн ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатарын хамаарал бүхий компанид 695,200,000 төгрөгөөр өгчээ.

Үүний оронд энэ төсвийг хүүхэд хамгаалах салбарт зориулсан бол байдал дээр байх байсан ч юм билүү. Монголын ард иргэд өдөр бүр алга болсон, амь үрэгдсэн хүүхдийн мэдээнд дарагдаж дууслаа шүү дээ. Бараг л хүүхдийн нас барсан, эндсэн мэдээ өнөөдөр эх орондоо, аав ээждээ ирсэн хүүхдийн тоотой дүйцэх хэмжээнд хүрээд байна. 

Тендертэй холбоотой мэдээллийг дараах мэдээллээр баталгаажуулав. 

 

Тендерт хаалтгүй шалгарсан "Эм Эм Си Жи" ашгийн төлөө ХХК-ны эцсийн өмчлөгч Д.Амгаланбаатар нь “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн сургалт, судалгаа хариуцсан дэд тэргүүн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх албан тушаалтай, Хэнтийн аймгийн Иргэдийн төлөөлөгч юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 19 цаг 33 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 20 цаг 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 20 цаг 38 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 20 цаг 38 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 20 цаг 41 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 20 цаг 42 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 45 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 50 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 53 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 57 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 22 цаг 39 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 50 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 51 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 52 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 55 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 57 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 22 цаг 58 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 23 цаг 2 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top