x

“Монгол ур чадвар-2023” тэмцээний ялагчид “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцоно

“Монгол ур чадвар-2023” тэмцээнийг мужаан, өрөг угсралт, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, CNC токарь, график дизайн гэсэн найман мэргэжлээр зохион байгуулж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх уг тэмцээн  гурван үе шаттай үргэлжилнэ.

2 дугаар шатны тэмцээн 10 дугаар сарын 1-нээс 3-ний өдрүүдэд Техник Технологийн Политехник Коллеж, ШУТИС-МехТС, Герман-Монголын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр явагдаж байна. Эхний шатанд оролцсон 138 суралцагчаас 41 нь шалгарч энэ шатанд өрсөлдөж байгаа.

Харин сүүлийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд болж тэмцээний үндэсний ялагчид 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсын Леон хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

“Монгол ур чадвар” тэмцээнийг 2013 оноос хойш зохион байгуулж мэргэжил бүрийн тэмцээнээс шалгарсан шилдгийн шилдэг суралцагчийн тусгай мэргэжлийн бэлтгэлийг нэг жилийн хугацаанд мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулдаг. 

Тэмцээнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, “Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл” ТББ, “GIZ-Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, “Оюу Толгой” ХХК, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүд Хэвлэн-Нийтлэгчдийн Холбоо, Барилгын политехник коллеж, Налайх политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Герман-Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ШУТИС Механик тээврийн сургууль хамтран зохион байгуулж байна.

Сонирхуулахад, манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн.  Дэлхийн ур чадварын олон улсын байгууллага нь тивийн болон тухайн гишүүн орны ур чадварын байгууллагатай бөгөөд Монгол Улс 2022 онд Азийн бүсийн дэлхийн ур чадварын байгууллагын гишүүн болж хамтын ажиллагаа өргөжүүлж байна. 

Манай улс 2015 онд анх удаа Бразил улсын Сан Паоло хотод зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцсон. Түүнээс хойш 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцож байв.

“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдахад манай улс токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан гэсэн 7 мэргэжлээр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад амжилттай оролцож ирсэн.

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс 4 удаа оролцохдоо сүүлийн гурван удаагийн тэмцээнээс гагнуур, барилгын өрөг угсралт мэргэжлээр дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 20 цаг 9 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 21 цаг 11 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 21 цаг 14 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 21 цаг 14 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 21 цаг 17 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 21 цаг 18 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 21 цаг 21 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 21 цаг 23 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 21 цаг 26 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 21 цаг 29 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 21 цаг 33 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 23 цаг 15 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 23 цаг 26 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 23 цаг 27 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 23 цаг 28 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 23 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 23 цаг 33 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 23 цаг 34 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 23 цаг 38 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top