x

Ж.Чинбүрэн: Өндөр хөгжсөн орны эрдэмтэн судлаачдаас суралцах нь хөгжлийн хурдасгуур болдог

Цус, шээс, шүлс зэрэг биологийн бусад шингэний биопси шинжилгээг ашиглан барууны орнуудад хавдрыг илрүүлэх технологийг хэдийнэ нэвтрүүлж, амжилттай туршиж эхэлжээ.

Оношилгооны өндөр ач холбогдолтой гэж тооцогдож буй энэхүү шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр эрдэмтэд, эмч нар судлан, ажиллаж байна.

Хүний биед хавдар өвчний дохио илрээгүй байхад ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнд үр дүнтэй болох нь батлагдсан тус шинжилгээний талаар танилцуулсан “MiPHX-ийн биологи, эсийн үүрэг ба баталгаат тоон тодорхойлолт” сэдэвт арга хэмжээ өнөөдөр Шинжлэх ухааны академийн төв байранд боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Бидний урилгыг хүлээн авч, туршлагаа хуваалцахаар ирсэн профессор Майкл В.Паффл талархал илэрхийлье. 

Монгол улсыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл мэндийг хамгааах, нэн ялангуяа дундаж насжилтыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх нь чухал байна. Энэ зорилгыг биелүүлэхэд өндөр хөгжсөн орны эрдэмтэн судлаачдаас суралцах, хамтран ажиллах нь хурдасгуур болдог. Энэ хүрээнд дөнгөж өчигдөр Нобелийн шагнал хүртээд байгаа орчин цагийн молекул, биологийн мэдээллийн арга техникийн тухай профессор Майкл В.Паффл бидэнтэй хуваалцаж байгаад таатай байна. Цаг үеэ олсон чухал зүйл юм. Судалгаа шинжилгээ гэдэг асар их санхүү, олон арван жил зарцуулагддаг. Хэдий тийм ч гэсэн үүний ололт, амжилт нь олон мянган хүнийг эмчлэх боломжийг олгож байдаг билээ.

Германы Техникийн их сургуулийн Тэнхимийн эрхлэгч, Молекул-физикийн ухааны профессор Майкл В.Паффл манай улсад ирж, өөрийн мэдлэг оюунаа хуваалцаж, туршлага солилцож байгаад талархаж байна" гэлээ. 

Хорт хавдрыг эрт үед нь буюу үүсээгүй байхад нь илрүүлэх, оношлох, эмчилгээний олон төрлийн сонголт хийх боломжтой талаар профессор Майкл В.Паффл анагаах ухааны оюутнууд, багш нарт хуваалцлаа. 

Өнөөдөр Молекул-физикийн ухааны профессор Майкл В.Паффлын илтгэл, асуулт хариултууд явагдсан бөгөөд маргааш бүтэн практик дадлага хийгдэх юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.140)
    Маш их баярлалаа эмчээ.
    2023 оны 10 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 20 цаг 11 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 21 цаг 13 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 21 цаг 16 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 21 цаг 16 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 21 цаг 19 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 21 цаг 20 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 21 цаг 23 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 21 цаг 25 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 21 цаг 28 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 21 цаг 31 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 21 цаг 35 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 23 цаг 17 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 23 цаг 28 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 23 цаг 29 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 23 цаг 30 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 23 цаг 32 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 23 цаг 35 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 23 цаг 36 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 23 цаг 40 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top