x

Д.Сумьяабазар: Иргэдээ бухимдуулсандаа, дутуу хийсэн зүйлүүдийн төлөө уучлалт хүсч байна

Хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөх хүсэлтээ өгчөө. Энэ тухайгаа өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

Д.Сумъяабазар: 

-"Нийслэлийн Засаг даргын ажлаа авснаасаа хойш Эрх зүй, Эдийн Засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг бий болгохыг зорьж, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрж, өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажиллахыг хичээлээ.

Ажлаа 2020 оны аравдугаар сарын 23-нд хүлээж аваад, Улаанбаатар хотод сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үүссэн, тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж ажиллахаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог УИХ-д анх удаа байгуулж, эрх зүйн хүрээнд шинэчлэлүүдийг хийхэд анхаарч ажиллалаа.

Коронавирусийн хүнд хэцүү үе байсан хэдий ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж чадсан. Ингэснээр нийслэл хот анх удаа бонд гаргах эрхтэй болж, энэ нь ажил хэрэг болоод явж байна. Мөн анх удаа Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгууллаа. Тооцоо, судалгаатай байж хотын тулгамдсан асуудлыг урт болон дунд хугацаанд шийднэ. Энэ байгууллага дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байна.

Ажлаа авснаас хойш коронавирус, жагсаал цуглаан, үерийн нөхцөл байдал гээд олон амаргүй үетэй нүүр тулсан. Эдгээрийг УИХ, Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудтай, иргэдтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж даван тууллаа. Хот бол нэг нам, хэсэг бүлэг хүмүүс, нэг хүний удирдлагаар явдаг зүйл биш.

Хотын тулгамдаж байгаа асуудлыг УИХ-ын түвшинд, хууль, эрх зүй түвшинд шийдэж, Улаанбаатар хотын багц хуулийг батлуулах нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх суурь нь болно. Эрх зүй, эдийн засгийн чадамжгүйгээр бидний хүсээд байгаа хотыг бий болгох боломжгүй.

Дараагийн Хотын дарга энэ чөдөр, тушаанд битгий автаасай. УИХ, Засгийн газрын түвшин дэх бидний ойлголцлыг үргэлжлүүлж яваасай. Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүй байх түүхэн шийдвэр гаргасныг үргэлжлүүлж, хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйн чадамжийг сайжруулж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд хотын эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, зөвшөөрөлгүй гарааш, хашаа хайсыг чөлөөлж, ногоон байгууламжаа нэмж, явган замаа өргөжүүлэн, стандарттай болголоо.

Автобусны худалдан авалттай холбоотойгоор иргэдийгээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Автобуснуудыг Сүхбаатарын талбайд ил тавьж, иргэддээ танилцуулж, шаардлага хангахгүй бол буцаах болно гэдэг байр суурьтай байснаа хэлье. Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, дүрмийн хүрээнд шийдэх ёстой.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах учиртай. Зам засварын ажлуудыг дуусгах шаардлагатай. Мөн хотын хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтыг түргэсгэх бондын ажил, Сэлбэ гол дагуух зөвшөөрөлгүй барилга, байгууламжийг буулгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан далангуудыг яаралтай байгуулах хэрэгтэй байна.

Хотын ажил цаашид зогсолтгүй үргэлжлэх учиртай. Иймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж, хотын ажлыг эрчимтэй явуулах үүднээс ажлаа өгч, дараагийн Хотын даргыг томилохыг хүслээ.

Намайг дэмжиж, хурцалж, шударгаар шүүмжилж ирсэн хүн бүрд талархал илэрхийлье. Хот гэдэг бол нэг хүний ажил биш. Надтай мөр зэрэгцэн ажилласан нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ талархаж байна. Өөрийн хүсэлтээр, ёс зүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорч байгаа тул уг шийдвэрийг минь бүү улс төржүүлээрэй.

Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Төрийн ажил, хотын ажил цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Мөн согтуугаар хүн дайрсан гэх асуудал огт байхгүй. Би архи амсаагүй жил орчим болж байна.

Автобусны асуудлын хувьд "Эрдэм транс", "Тэнүүн-Огоо" компанийн захирлуудтай би нэг ч уулзаж байгаагүй. Энэ компанийн үйл ажиллагааг, хувийн хэвшилтэй холбоотой асуудлыг дэмжиж корпорацийн зохион байгуулалттайгаар ажиллах нь зөв юм гэдгийг Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачилсан шүү. Ногоон автобуснаас болж иргэдээ бухимдуулсандаа, хүмүүсийн дутуу дулимаг хийсэн зүйлүүдийн төлөө уучлалт хүсэж байна. Энийг нууж хаагаад өнгөрүүлэлгүй, автобуснуудыг хүлээж авалгүйгээр Сүхбаатарын талбай дээр бүгдийг нь ил гаргаж ард иргэдийн сэтгэл санаанд нийцэж байгаа бол хүлээж авна, үгүй бол бүгдийг нь буцаана гэсэн байр суурьтай байсан. 

Хотын даргын ажил үнэхээр хэцүү юм байна. Дараагийн хотын даргаа хайрлаарай даа. Хүний төлөө ажиллаж байгаа учраас буруу шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Би цэвэр өөрийнхөө хүсэлтээр ёс зүйн хариуцлагаа хүлээж байна. Би бол ард түмнийхээ өмнө цолоо дуудуулдаг Монгол Улсын аварга хүн шүү дээ. Энэ цол надтай насаараа явна. Тийм учраас би ард түмэндээ хүндэтгэлтэй хандах ёстой. 

Надад Богд ууланд газар байхгүй,  0.07 га газар ч байхгүй. Зуслангийн байшин ч байхгүй. 

Акуа гарденыг нураана. Шүүхийн шийдвэрийг дагаад захирамж гарсан. Дунд нь 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр  зүгээр байсан газрыг цуцалсан шийдвэр гаргасан. Орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шийдвэр. Үүний араас та нар яваарай. Ард нь цэвэр эрх ашиг үнэртэж байна, авлигатай холбоотой асуудал байна гэж харж байгаа шүү. Тэр өдрийн шийдвэрийг хараарай. Дунд шатны буюу агентлагийн дарга нарт авлигын асуудал байдаг. Би энд гүлдийж суугаад бонд, автобусны асуудал ярихад надад хэн ч итгэхгүй" гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 20 цаг 9 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 21 цаг 11 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 21 цаг 14 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 21 цаг 14 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 21 цаг 17 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 21 цаг 18 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 21 цаг 21 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 21 цаг 23 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 21 цаг 26 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 21 цаг 29 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 21 цаг 33 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 23 цаг 15 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 23 цаг 26 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 23 цаг 27 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 23 цаг 28 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 23 цаг 30 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 23 цаг 33 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 23 цаг 34 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 23 цаг 38 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top