x

Монголын 10 дахь, Хөвсгөлийн анхны цахилгаан станц

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд 2 км-ын зайтай 10 мВТ-ын нарны цахилгаан станц баригдаж эхлээд, ажлынхаа 60 гаруй хувьд ороод байна.

Олон зуун нарны толь угсарч байгааг хараад Мөрөнгийн оршин суугчид цахилгааны хүчдэл дийлэхгүй гэх “зовлон”-гоос салах нь гэж баярлаж буй биз. Яг үнэндээ ус буцалгагч, халуун тогоо хоёр зэрэг залгахад шийт нь унадаг, ид ачааллаар цахилгаан тогоотой хоол хоёр цаг "дуншдаг" зэрэг нь Сөүлээс Улаанбаатар руу цаг гаруй нисдэг, Америк дахь ажлаа Монголын хээр талаас хийдэг болсон энэ цагт том зовлон.

Ингэж бодоод Хөвсгөлд хааяахан очдог би хүртэл алга ташиж буй энэ хөрөнгө оруулалтад. Тэгтэл энэ станц цахилгаанаа ганц Хөвсгөлийнхөнд биш баруун бүсийн 20 000 хэрэглэгчид нийлүүлэх юм байна.

Газар дээр нь ажиллаж буй Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Хишигдэмбэрэл “Энэ төсөл суурилагдсан хүчин чадлын хувьд бага боловч өвлийн оргил ачааллын үед Хөвсгөл аймгийн Мөрөнгөөр дайрч Завхан аймаг дахь Тэлмэн дэд станц руу урсан өнгөрдөг эрчим хүчний 50 хувийг хаана. Алтай-Улиастайн эрчим хүчний систем рүү урсаж байгаа урсгалыг сааруулна гэсэн үг. Энэ хоёр аймаг тус бүрт нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Мөрөнгийн станц Дарханы 10 мВТ-ын нарны цахилгаан станцтай нэг өргөрөгт суурилагдсан. Тиймээс хангайн бүсэд амжилттай ажиллана гэдгийг Дарханы станцаас харж болно. Энэ станц доголдолгүй, асуудалгүй ажиллаж буйг бид бүгд харж байгаа” гэж танилцуулав.

Мөрөнгийн нарны цахилгаан станцтай ижил станц Завхан аймагт 2022 оноос ажиллаж эхэлсэн бол Говь-Алтай аймагт энэ сард ашиглалтад орсныг уншигчид мэдсэн байх.

МӨРӨНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ОНЦЛОГ

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж 10 мВТ хүчин чадалтай нарны цахилгаан станц нь:

-Монгол Улсын 10 дахь нарны цахилгаан үүсгүүр. Хөвсгөл аймгийн анхны цахилгаан станц.

-Жилдээ 20 сая кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж, 20 000 хэрэглэгчид түгээнэ.

-Төвийн эрчим хүч болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг эрс бууруулна.

- Монгол Улсад байгаа нарны цахилгаан станцуудаас цахилгааны чанарыг сайжруулах тоноглолоор, мөн хуучин GIS системийн орон зайг 10 дахин багасгаж, автоматжуулсан дэвшилтэт технологиороо давуутай.

-Жил бүр 16 000 тн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулахаас сэргийлж, цэвэр усны хэрэглээг 145 000 тн-оор бууруулан өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах эрсдэлээс хамгаална. Хэрэв нүүрсээр ийм хэмжээний цахилгаан үйлдвэрлэсэн бол 145 000 тн цэвэр ус хэрэглэх нь.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж байгаа станцын барилгын ажилтай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын түвшинд Олон улсын хамтын нийгэмлэг нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах зорилт дэвшүүлээд байна. Монгол Улс энэ зорилтыг хангах бүрэн боломжтой улс. Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх томоохон алхмыг хэдийнэ эхлүүлсэн. Хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Мөн АХБ-ны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл” хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд нарны станцууд байгууллаа. Үүний нэг нь Хөвсгөлд баригдаж буй энэ станц. Дотоодынхоо төдийгүй Зүүн хойд Азийн хэрэглээг хангахуйц нар, салхины эрчим хүчний нөөц Монголд бий. Энэ нөөц боломжоо ашиглаж чадвал хөрш орнууддаа эрчим хүч экспортлох, ногоон устөрөгч үйлдвэрлэх бололцоо ч байна” гэж онцолжээ. 

Мөн “АХБ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаа буюу аукционы замаар нийлүүлдэг систем рүү шилжихэд нь хэд хэдэн орныг дэмжиж, хамтран ажиллаж байна. Үйл ажиллагаа ил тод, өрсөлдөөний зарчмаар явагдсанаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн зардлыг үлэмж бууруулах бололцоотой. Ингэж чадвал сэргээгдэх эрчим хүчний зардал нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаас буурна” гэсэн байна.

Тэрбээр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө эрчим хүчний мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Монгол орны сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хоёр жил гаруй хугацаанд хамтарсан туршлагатай юм. 

Д.Даваадулам /mnb.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • мчжэ (172.69.252.169)
    манайх 2 л хөрштэй тэр хоёр маань монголоос эрчим хүч экспортлох нь ч юу л бол
    2023 оны 09 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 20 цаг 49 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 21 цаг 51 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 21 цаг 54 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 21 цаг 55 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 21 цаг 57 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 21 цаг 59 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 22 цаг 1 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 22 цаг 3 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 22 цаг 6 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 22 цаг 9 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 22 цаг 13 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 23 цаг 55 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top