x

А.В.Куренков: 2025 онд Хабаровскийн хязгаарт Монгол, ОХУ, БНХАУ-ын аврах албадын сургуулилалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна

ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренков Монгол Улсад ажлын айлчлал хийхээр иржээ. Шадар сайд С.Амарсайхан зочдыг өнөөдөр хүлээн авч уулзав.

зураг

Тэрбээр "Монгол, ОХУ-ын онцгой байдлын салбарт олон жил хамтран ажиллаж, туршлага солилцох, шаардлагатай үед дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллаж ирсэн.

1995 онд үйлдвэрлэлийн осол, гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх, үр дагаврыг арилгах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, бодит ажил хэрэг болгоход хоёр тал хичээн ажиллаж байгаа. Хамгийн сүүлд хамтарсан комиссын 19 дүгээр хурал амжилттай зохион байгуулагдсан.

Хөвсгөл нуурт живсэн автомашин, техник хэрэгсэл, Сүхбаатар онгоц, шатахууныг гаргахад техникийн туслалцаа болон мэргэжлийн арга зүй үзүүлж, эрэн хайх үйл ажиллагаанд оролцсон та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол, ОХУ Хөвсгөл, Байгал нуур, хил орчмын гол усыг хамгаалах, ой хээрийг түймрээс хамгаалах, байгаль орчны аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар алба хаагчид харилцан сургалт, семинар зохион байгуулж, жил ирэх тусам хамтын үйл ажиллагаа өргөжиж байна.

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд онцгой хүндрэл бэрхшээлийг авчирч байна. Үүнээс үүдэн гамшиг ослын тоо нэмэгдэх, байгалийн гамшигт үзэгдлүүд олшрохоос үүдэн бүс нутаг болон дэлхий нийтийг хамарсан гамшиг ослууд нэмэгдэх хандлага бий болсныг та бүхэн харж байгаа. Энэ чиглэлээр бид хамтарч ажиллах шаардлага нэмэгдэж байна.

2001 оноос хойш хоёр улс алба хаагчдыг сургах, дадлагажуулах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бий.

Үүнээс гадна онцгой байдлын салбарын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл зэрэг бүхий л хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Энэ чиглэлээр та бүхнээс туршлага судлах, нэвтрүүлэх шийдлүүд бий.

Өндөр барилга байгууламжийн болон ой хээрийн гал түймэртэй тэмцэх, сүүлийн үеийн машин механизм, тоног төхөөрөмжийг худалдаж авах асуудлаар хамтарч ажиллах сонирхолтой байна.

Гал эсэргүүцэх албаны академи болон Санкт-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуульд алба хаагчид суралцаж байсан туршлага бий. Эдгээр алба хаагчдын тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна" гэв.

ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренков "2002 онд ОХУ, Монгол Улсын онцгой байдлын газар хамтран шумбалтын сургалтыг Хөвсгөл болон Байгал нуурт зохион байгуулсан. Мөн гал унтраах сөнөөгчдийг бэлтгэх арга хэмжээг явуулсан.

Хил дамнасан байгалийн гамшгаас урьдчилсан сэргийлэх, шуурхай албадын мэдээлэл солилцох, хөгжүүлэх, ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа сургуульд алба хаагчдыг бэлдэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, өргөжүүлэх сонирхолтой байна.

Олон давхар барилгын гал түймрийг унтраах, үүнээс урьдчилан сэргийлэх, ойн болон хээрийн гал түймрийг унтраах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Гал унтраах мэргэжилтнүүдийг бэлтгэх нь чухал байна. Эдгээрийг 2024-2025 хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд оруулна.

Үүнээс гадна уулын аврагчдыг бэлтгэх, эрэн хайх, аврах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүмүүст тусламж үзүүлэх сэтгэл зүйчийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана.

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр хэрэгжиж буйтай холбогдуулан гурван улсын аврах албадын хамтын ажиллагааг бүрэн бэхжүүлэх сонирхолтой байна. 2025 онд Хабаровскийн хязгаарт Монгол, ОХУ, БНХАУ-ын сургуулилалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Монголын онцгой байдлын салбарын алба хаагчдыг Москвад биш Монголоос цахимаар холбогдон бэлтгэх боломжтой" хэмээн хэллээ.

ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренков өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзалт хийх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 20 цаг 50 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 21 цаг 53 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 21 цаг 55 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 21 цаг 56 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 21 цаг 58 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 22 цаг 0 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 22 цаг 2 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 22 цаг 5 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 22 цаг 7 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 22 цаг 10 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 22 цаг 14 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 23 цаг 56 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top