x

Баруун салаанд байрлах Бумбатын рашааны 44 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж байна. Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван танилцуулсан юм.

Тэрээр “Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 39.1 га талбайг дүүргийн ИТХ-ын 2015 оны 10/10 тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан. Харин 2018 оны дүүргийн ИТХ-ын тогтоолоор хилийн цэсийг шинэчлэн тогтоон 44.1 га талбай болгон нэмсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд Бумбатын булгийг түшиглэн 1.2 метрийн гүнтэй, 10,500 шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулсан. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2022 онд 11 мянга гаруй мод тарьснаар 7.7 га газарт ногоон бүс бий болголоо. Мөн орон нутгийн тусгай хамгаалалттай дөрвөн байршилд бичил тохижилт хийгээд байна” гэв.

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлаар Сонгинохайрхан дүүргийн 24 хорооны 70 гаруй иргэнтэй хэлэлцүүлэг хийхэд 98 хувь нь дэмжсэн аж. Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар эко системийн ач холбогдол бүхий газрын хамгаалалтыг сайжруулах нөхцөл бүрдэж, эко системийн тэнцвэрт байдлыг хангах боломжтой аж.

Цаашид орон нутгийн  тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах мониторинг судалгааны цэгүүдийг байгуулах, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлж, эко системийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлэх юм. Мөн нэн ховор амьтан, ургамалд таатай орчин бүрдүүлэх, тархац нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын сайн туршлагыг судалж, стандарт мөрдүүлэх чиглэлээр ажиллана гэдгийг Нийслэлийн Байгаль орны газраас онцолж байв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тус газарт судалгаа шинжилгээний зориулалтаас бусад төрлийн барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, гүний худаг гаргах, цооног өрөмдөхийг хориглодог байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Бумбатын рашааны 44.1 га талбайн 80 нэгж талбарт газар олголт хийсэн байснаас 76 нэгж талбарыг хүчингүй болгосон. Үлдсэн дөрвөн нэгж талбарт мод үржүүлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байгаа тул сонсох ажиллагаа хийж буй. Эдгээрийн байршлыг өөрчлөх, эсвэл газар олголтыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулна” хэмээв.

НИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын ашиглалт, хамгаалалтад анхаарах, Бумбатын рашааны эхэнд байгаа суурьшлын бүсийг бүрэн цэгцлэх хэрэгтэйг хэлж байлаа.

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 44.1 га газрыг байгалийн нөөцийн ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 21 цаг 23 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 22 цаг 26 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 22 цаг 28 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 22 цаг 29 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 22 цаг 31 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 22 цаг 33 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 22 цаг 35 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 22 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 22 цаг 40 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 22 цаг 43 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 22 цаг 47 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top