x

Драмын театрын үүдэнд 900 саяыг асгаж байхаар тэрбум төгрөг гаргаад далангуудаа янзал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Геодиз, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Ариунтуяа үерийн барилга байгууламжийг сэргээн засварлах мөнгийг шийдэхгүй байгааг сануулав.

Б.Ариунтуяа: 

-"Зуны үер ус нь хот гамшиг эрсдэлд хэр бэлэн байгааг шалгасан гэж хэлж болно. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ болж байна уу, үгүй юу. Далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний насжилт ямар байна вэ гээд бодит амьдралтайгаа тулах ёстой. Нөхцөл байдал тун хүнд.

1973 онд Сэлбэ, Дунд голд аж ахуйн аргаар шороон далан хийсэн. 1973 оноос хойш хүрсэн хүн байхгүй. Үерийн үед 1.3 км газар сэтэрсэн. Удахгүй цас орно, хавар болж шар усны үер урсана. Үерийн барилга байгууламж дээр нэг метр далан ч сэргээж засварлаж чадаагүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй. Тэр шийднэ, энэ шийднэ гээд бултуулдаг. Ингэсээр байтал өвөл боллоо. Хавар шар усны үер болбол Геодез, усны барилга байгууламжийн газрын цөөн хэдэн залуу гарч зогсож чадахгүй шүү.

Маш бага төсвөөр шийдээд авъя, 1.3 км далангаа сэргээе гээд гуйсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн төлөө л хийе гэж байгаа. Төсөв мөнгө шийдэж өгөхгүй байна.

Дараагийн асуудал нь халиа дошин. Халиа дошин болох нь ойлгомжтой. Энэ жил хөрсний ус дээшилсэн, усны түвшин их байна. Нохойд барьдаг мод гэдэг шиг Хот, нийтийн аж ахуйн газрын хэдэн залуус төв зам руу ус оруулахгүй гэж өдөр шөнөгүй ажилладаг. Хэн ч үүнд санаа зовохгүй байна. Улаанбаатар хот маш их ажилтай, ачаалалтай, олон салбар руу явж байгааг ойлгож байна. Гэхдээ гамшиг эрсдэлийн асуудалд хэн мөнгө шийдэж өгөх вэ. Удаа дараа бичгээр хандаж, дарга нартай уулзаж байна, одоо болтол шийдээгүй. Тэгээд том том юм ярьцгаадаг. Жижиг асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй.

Бас нэг асуудал нь авто замын дунд хаанаас ийм хайс хашлага тавьчихдаг юм бэ. Авто зам дээр хүмүүс ажил хийдэг. Нэгдүгээр эгнээг хашаад орхичхоор хэн тэнд ажил хийж, хэн тэнд эрсдэл үүрч зогсох вэ.

Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээгээ цэвэрлэж чадахгүй байна. Хүнээ дандаа шөнийн цагаар ажиллуулдаг, ингэхэд илүү цагийн зардал гардаг. Яаж нэгдүгээр эгнээг хаагаад, хажуугаар нь машин явж байхад хүнийг ажиллана гэж бодож, төсөөлж чаддаг юм бэ. Яагаад амьдралаас ийм хол байна вэ.

Бид бүгд л Улаанбаатарт зорчиж байна. Түгжрээд явахгүй, ажил хийж болохгүй байгаа. Уялдаа холбоогүй, илүү дутуу юманд их мөнгө зарцуулна. Драмын театрын урд шал дэмий 900 гаруй сая төгрөгөөр юм хийхийн оронд Геодез, усны барилга байгууламжийн газарт тэрбум төгрөг өгөөд далангаа янзал л даа" гэв.

Түүний хувьд өнгөрөгч долдугаар сард болсон үерийн гамшгаас хойш нийслэлийн далангуудыг сэргээн засуулах ажлыг шаардсаар ирсэн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 21 цаг 20 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 22 цаг 22 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 22 цаг 25 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 22 цаг 25 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 22 цаг 28 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 22 цаг 29 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 22 цаг 32 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 22 цаг 34 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 22 цаг 37 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 22 цаг 40 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 22 цаг 44 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top