x

Сайжруулсан хатуу түлш стандартын шаардлага хангасан дүгнэлт гарчээ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, зуны их, урсгал засварын төлөвлөгөөнд 19 байршлын дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэхээр болсон. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин орон сууцны хорооллын дундах найман байршилд 3.6 км хос шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээс 93 хувьтай үргэлжилж буй. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангахаар УБЦТС ТӨХК урсгал засварын 2,949, их засварын 110 нэр төрлийн 176 багц ажлыг төлөвлөсөн нь 90.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн иргэдийг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ажлын хүрээнд нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 85.5 хувьтай хэрэгжиж байгаа. Мөн үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлтийн цэвэрлэгээний ажил 79.7 хувийн гүйцэтгэлтэй.

Харин нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор 16 байршилд 9.2 км авто зам, замын байгууламжийн засварын ажил хийхээр төлөвлөсөн. Өдгөө 14 байршилд 8.51 км замын засвар шинэчлэлтийг бүрэн хийсэн бол хоёр байршилд 0.69 км авто замын ажил 90.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр төвийн зургаан дүүргийн 148 гудамж, замд 82,803 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварлах ажил 87.4 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээтэй холбоотойгоор Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6,056 тонн бодис, 6,235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1,296 тонн бодис, 3,250 тонн давс нөөцлөөд байна. Нэмэлтээр 4,760 тонн бодис, 2,985 тонн давсны худалдан авах ажиллагааг хийж буй.

Боловсролын салбарт улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжаар 47 сургууль, 88 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 25цогцолбор, гурван спорт заал, нэг дотуур байр буюу нийт 164 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар долоон сургууль, 16 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоог 3,260, сургуулийн суудлын тоог 4,760-аар нэмэгдүүлжээ.

Улаанбаатар цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг дулаалж байгаа. Харин эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 190 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн бол хэрэгжилт 72 хувьтай байна.

Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 53 агуулахад 100 мянган тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах 650 борлуулалтын цэгийг сонгон шалгаруулсан бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Сайжруулсан шахмал түлшний баруун болон зүүн үйлдвэр нь халаалтын улиралд хоногт дунджаар 2,500-2,700 тонн түлш үйлдвэрлэдэг. Түлшийг барьцалдуулагч мидлингээс дээж авч, лабораторийн 24 дээжийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлагыг хангасан гэх дүн гарчээ.

Цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэл уналттай, техникийн зураг төсөл хийсэн 4,875 өрхийг цахилгаанд холбох, сургуулийн барилгад газрын гүний дулааны насос суурилуулах, ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шат болон Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны 2.1 км шугамыг шинэчлэх зэрэг хөрөнгийг улс, нийслэлийн 2024 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа НИТХ-д уламжиллаа.

НИТХ-ын төлөөлөгчид халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, орон сууцны хуучны барилгын дулаан алдагдлыг бууруулах, сайжруулсан түлшний нөөцийг хангалттай бүрдүүлэхэд  анхаарах хэрэгтэйг сануулж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 21 цаг 20 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 22 цаг 22 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 22 цаг 25 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 22 цаг 26 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 22 цаг 28 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 22 цаг 30 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 22 цаг 32 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 22 цаг 34 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 22 цаг 37 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 22 цаг 40 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 22 цаг 44 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top