x

Д.Амарбаясгалан: Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн

Манай улс ирэх онд Франц улсад болох зуны олимпын наадамд "Цагаан туг"-ийн дор оролцох эрсдэл үүсээд байгаа талаар мэдээллүүд гарсаар байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "WADA-г төлөөлөн ажилладаг Допингийн Эсрэг Үндэсний төвийн үйл ажиллагаа ямар түвшинд байгаа учраас сүүлийн жилүүдэд нөхцөл байдал хүндрээд байгааг сонсож танилцсан.

Допингийн эсрэг олон улсын байгууллага, түүний салбарыг хэрэгжүүлэн Монгол Улсад ажиллаж буй байгууллагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар Засгийн газар, Олимпын хороо оролцох боломжгүй. Дүрэм нь тийм. Монгол Улсыг төлөөлж, олон улсын байгууллагын гишүүн болсон MONADA нь шинжилгээ авах явцаа олон улсын жишигт хүргэх үүрэгтэй байдаг. Энэ талаар мэдээлэл Засгийн газарт хангалттай хэмжээнд байдаггүй. 

Засгийн газар, салбарыг хариуцаж байгаа сайд, Олимпын хорооны зүгээс энэ асуудалд орж, тулгараад байгаа эрсдэлийг арилгах ёстой гэсэн байр сууринаас хандсан боловч дүрмээрээ хязгаарлагдмал юм байна. 

Иймд Засгийн газар асуудлыг сонсож танилцсаны үр дүнд Ерөнхий сайд чиглэл өгч, надаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Одоо яаралтай хуралдах гэж байгаа. Учир нь энэ сарын 22-нд WADA-гийн Зөвлөлийн хурал болно. Хурлаар Монгол Улсад тавьсан зургаан шаардлагын хэрэгжилтийг авч хэлэлцэн, дүнгээ тавина. Хэрэв хангалтгүй гэж үзвэл ирэх жил Монгол Улс олимпт "Цагаан туг"-тай оролцох эрсдэл учирлаа гэх нөхцөл дээр ирсэн.

Допингийн Эсрэг Үндэсний Хорооны өр төлбөр 800 сая төгрөгийг Засгийн газраас өмнө нь төлж байсан. Гэвч зөрчлөө засаж залруулаагүйгээс дахин шаардлага ирсэн. Уг асуудлыг Засгийн газар өмнүүр нь орж шийдэх боломжгүй. Түүнчлэн татан буулгах, өөрчлөн байгуулах шийдвэрийг манай Засгийн газар гаргах боломжгүй. Допингийн эсрэг үндэсний хороог Ж.Хатанбаатар тэргүүлдэг.

Допингийн эсрэг үндэсний төвд уулзах хүсэлт гаргана. Хүсэлт тавих шалтгаан нь Засгийн газар шууд оролцох боломжгүй. Хоёрдугаарт спорт, биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд маань сайд болсон цагаасаа хойш энэ асуудлаар уулзах санал хүсэлт тавиад холбогдож чаддаггүй. Хамгийн сүүлд гуравдугаар сард холбогдоод, өнөөдрийг хүртэл дахин холбогдож чадаагүй байна. Ийм л хүндрэл бэрхшээлийн дунд Засгийн газар, допингийн асуудал ороод байна" гэв.

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа энэхүү нөхцөл байдлын тухай мэдээлэл сонсож, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Мөн цаашид нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсоод шаардлагатай бол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн түвшинд танилцуулахаар төлөвлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 2 цаг 26 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 2 цаг 27 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 2 цаг 29 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 17 цаг 14 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 17 цаг 17 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 17 цаг 20 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 17 цаг 22 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 17 цаг 25 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 17 цаг 27 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 22 цаг 35 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 22 цаг 36 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 22 цаг 38 мин ЛУИЗ 22 цаг 39 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 22 цаг 41 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 22 цаг 53 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 22 цаг 54 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 22 цаг 55 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 22 цаг 56 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 22 цаг 57 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 22 цаг 58 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top