x

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов. Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээж үг хэллээ.

Дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн биечлэн оролцож байгаа энэ Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзах юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байна.

Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах”, “Хөгжлийн санхүүжилт”, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”, “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ”, “Сүрьеэ”, Ирээдүй” болон Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах асуудлаар өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг, бэлтгэл хуралдаан болох юм.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцоно.

Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл, гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болго сон түүхтэй.

Үүнээс хойш НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, улсынхаа аюулгүй байдлыг хангах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлөө урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг зорилтыг чухалчилж ирсэн юм.

Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулаад байна.

  • “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,

  • “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,

  • “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”,

  • “Бичиг үсгийн боловсролын тухай”,

  • “Ардчиллын боловсролын тухай” тогтоолыг хэлэлцүүлэн батлуулсан.

Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа манай улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байдлыг сайжруулах зэрэг чиглэлд амжилттай хөгжиж байгаа.

Ялангуяа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим алба хаагчаа оролцуулсан нь цэрэг илгээгч орнуудын жагсаалтад дээгүүрт эрэмбэлэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 21 цаг 44 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 22 цаг 46 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 22 цаг 49 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 22 цаг 50 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 22 цаг 52 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 22 цаг 54 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 22 цаг 56 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 22 цаг 58 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 1 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 4 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 8 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top