x

ФОТО: Байт харвааны 3D төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Монголын байт харвааны холбооны дэргэдэх Компаунд зөвлөлөөс 3D харвааны хоёр дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр Багабаян Энхийн төлөө цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Тамирчид энэ удаа 18-60 метр зайнд байрлуулсан дуураймал амьтан дээр компаунд болон рекурв төрлөөр өрсөлджээ. 

Тэмцээн тэнгэр бүрхэг, агаар чийгтэй, цаг агаарын хувьд хүйтэн үед боллоо. Шинэ тутам хөгжиж буй энэ төрлийн тэмцээн оноо зөрүүгүй, өрсөлдөөн ихтэй явагдсан байна. 

Тэмцээний дүнг танилцуулъя.

  • Нэгдүгээр байр - Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубын тамирчин Ганбаатарын Ганзориг,
  • Хоёрдугаар байр - Хангарьд спорт клубын харваач Шагжсүрэнгийн Даваахүү,
  • Гуравдугаар байр -  Зэвт хасар клубын тамирчин Гомбодоржийн Ган-Эрдэнэ,
  • Дөрөвдүгээр байр - Алдар спорт хорооны тамирчин Өрнөхийн Нэхийт,
  • Тавдугаар байранд Хангарьд спорт клубын тамирчин Лхамжавын Отгонбаяр нар тус тус шалгарчээ.

Мөн энэ удаагийн тэмцээнд шинээр "Lucky" харвааг зохион байгуулж, Добу мэргэн клубын тамирчин Ганзоригийн Шандан түрүүлсэн байна. "Lucky" харвааг тухайлсан нэг байн дээр тамирчид тус бүр 2 сум харваж өрсөлдөж, хамгийн бага оноотой нь хасагдах зарчмаар сүүлийн тамирчинг үлдтэл үргэлжилсэн бөгөөд зөвхөн нэг тамирчин шалгарах дүрмээр явагджээ. 

3D харвааны хоёр дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн "компаунд" болон "рекурв" аль ч төрлөөр оролцох боломжтой байснаараа онцлог байв. 

Дашрамд, Байт харвааны 3D төрөл нь байгальд голдуу арслан, баавгай, буга, гахай, туулай гэх зэрэг амьтдын дүрсийг байрлуулж, тухайн бай буюу амьтны амин цэгт байрлах цагариг /Kill Zone/-т онож өрсөлддөг байна. Ийнхүү ан хийж байгаа мэт өрсөлдөх энэ төрөл нь Америк, Европод өндөр хөгжсөн байдаг.

Энэ удаагийн тэмцээнийг Байт харвааны холбооны Дэд ерөнхийлөгч Т.Номинчулуун, УЗ-ийн гишүүн Г.Уянга, Компаунд зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар нар ивээн тэтгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 21 цаг 46 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 22 цаг 49 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 22 цаг 51 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 22 цаг 52 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 22 цаг 54 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 22 цаг 56 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 22 цаг 58 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 1 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 3 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 6 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 10 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top