x

4.4 тэрбум төгрөгөөр хэвлүүлсэн 1.4 сая сурах бичгийг ЕБС-уудад түгээнэ

Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг гаргасан.

Уг тогтоолын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг. Сурах бичиг төлбөртэй ашигласны төлбөрийг 2019 оноос эхлэн яамны “Эргэлтийн сан”-ийн дансанд төвлөрүүлэн 6-12 дугаар ангийн сурах бичгийн эх бэлтгэл, хэвлэн нийлүүлэлтэд зарцуулдаг.

Энэ журмын дагуу 6-12 дугаар ангийн сурагчид тухайн хичээлийн жилд 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12,400-21,000 төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг. Харин бага ангийн сурагчдад сурах бичгийг үнэ төлбөргүй олгодог.

ЕБС-ийн сурах бичгийн хангамж хүрэлцээний нөхцөл байдлын талаар Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын ЕБС-ийн сурах бичгийн хангамж, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Оюунбат дараах мэдээллийг өгсөн байна. Үүнд:

-"Есдүгээр сарын 4-8-ны хооронд нэгдүгээр ангийн сурах бичиг хүргэгдсэн. 2019 оноос хойш хэвлэгдэж буй сурах бичгээр жил бүр нөхөн хангалт хийгээд явдаг. Сурагчдад түрээсэлсэн сурах бичгийн мөнгөө эргүүлээд эргэлтийн санд оруулан сүүлийн хоёр жилийн хугацаанд дараагийн хэвлэлтдээ ашиглаад явж байгаа. 

Энэ жилийн тухайд эргэлтийн сангийн 2.5 тэрбум төгрөгөөр дунд, ахлах ангийн 52,400 багц сурах бичиг буюу 52,400 хүүхдэд хэрэглэх ном хэвлэсэн. Улсын төсөв болон түрээсийн эргэлтийн сангаар сурах бичгүүд хэвлэгддэг. Эргэлтийн сангийн мөнгөөр түрээсийн сурах бичиг, улсын төсвөөр бага ангийн болон зорилтот бүлгийн сурах бичгийг хэвлэдэг. Зорилтот бүлгийн хүүхдүүдийн 40 хувийг сурах бичгээр хангана гэсэн 2019 оны тогтоол байдаг.

Гэтэл сүүлийн дөрвөн жилийн улсын төсвийн санхүүжилт нь зорилтот бүлгийн 40 хувийг нь ч хангаж чадахгүй байна. Зөвхөн бага ангийн сурах бичгийг дөнгөн данган хэвлэж байна. Сангийн яамнаас хуваарилсан 2.5 тэрбум төгрөг хэдий өндөр сонсогдож байгаа ч 52,400 хүүхдийн л сурах бичгийг хэвлэж байна. Тэгэхээр ийм өндөр дүнгээр ном хэвлэхэд 50-аад мянгахан л хүүхдийн сурах бичгийг хэвлэж байгаа тул улс 100 хувь сурах бичгээр хангаж дийлэхгүй.

Тиймээс заавал түрээсийн сурах бичиг хэрэглүүлэхгүйгээр иргэдэд худалдаж авах боломжийг шинэ хуулиар нээлттэй болгож өгсөн. Өмнөх жилүүдэд сурах бичиг худалдаалахгүйн зэрэгцээ улсаас бүрэн хангаж чаддаггүй байлаа.

2017 онд тухайн хэвлэлийн компанид сурах бичгийн үнийн дүнг 10-15 хувиар нэмж борлуулах эрхийг олгож байсан. Гэтэл ном дамлах процесс их явагдсан. Тиймээс боловсролын яамнаас сурах бичгийн жишиг үнэ тогтоох болон бусад шийдвэрийн тушаал гарсны дараагаар БЕГ худалдаалах зохицуулалтыг хийнэ.

Ерөнхий гэрээний дагуу БЕГ дөрөвдүгээр сард сурах бичгээ хэвлээд зургаадугаар сард түгээнэ гэж заасны дагуу хийх гэж байтал хэвлэлийн компаниуд гомдол гаргахтай зэрэгцэн гурван жилийн хугацаатай ерөнхий гэрээний хугацаа дууссан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас чиглэл өгснөөр нээлттэй тендер зарласан.

Санал өгсөн найман компаниас долоог нь шалгаруулж, наймдугаар сарын 18-нд гэрээгээ хийсэн. Гэрээний дагуу наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 18 хүртэлх хугацаанд сурах бичиг хэвлэгдэнэ. 

Өмнөх жилүүдэд хариуцсан хэвлэлийн компани сурах бичгүүдээ зөвхөн тухайн аймаг, дүүргийн боловсролын газарт хүргэж өгдөг байсан тул удаашралтай байсан. Харин энэ жилийн тухайд есдүгээр сарын 18-наас эхлэн улсын хэмжээнд бүх сургуулиудын сурах бичгүүдийг сургууль бүрд нь тээвэрлэн хүргэж өгөхөөр болсон. Тухайлбал, Архангай аймгийн зургаадугаар ангид 18 нэрийн 105 багц буюу 1,890 сурах бичиг хуваарилагдсан" гэсэн байна.

Тендер оройтож зарласны улмаас хэвлэлийн компаниудтай хийсэн гэрээний дагуу энэ сарын 18-наас эхлэн сурах бичгүүд түгээлтэд гарахаар болжээ. 

2023-2024 оны хичээлийн жилд

  • түрээсийн эргэлтийн санд цугларсан 2.5 тэрбум төгрөгөөр 9-12 дугаар ангийн 104 нэрийн 52,400 багц буюу 816,800 ширхэг сурах бичиг
  • улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр 1-5 дугаар ангийн 32 нэрийн 659,000 ширхэг сурах бичиг тус тус хэвлэгджээ.

Харин 2022-2023 оны хичээлийн жилд

  • 3.7 тэрбум төгрөгөөр 1-5 дугаар ангийн суралцагчдад 1.2 сая ширхэг сурах бичиг
  • 3.7 тэрбум төгрөгөөр 6-12 дугаар ангийн 1,000,000 ширхэг түрээсийн сурах бичиг буюу нийт 2.2 сая ширхэг сурах бичгийг 7.5 тэрбум төгрөгийн зардлаар тус тус хэвлүүлсэн байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 5 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 8 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 10 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 11 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 13 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 15 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 17 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 20 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 22 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 25 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top