x

"Эрдэнэт" үйлдвэрт ажил хаялт зарлаж, уурхайг зогсоожээ

"Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ажилчид өнгөрөгч сард /2023.08.23/ ажил хаялт хийхээр зарласан. Үүнээс хойш 20 гаруй хоног өнгөрсний дараа, өнөөдөр өглөө 07.00 цагаас ажил хаялтыг эхлүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн захирал Г.Ёндон  уурхайн үйл ажиллагааг түр зогсоосныг мэдээлжээ.

Ингэхдээ тэрбээр,

-“Миний бие ээлжийн амралтаа авсан үед Үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажилт зарласан. Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээг мөрдөж ирсэн. Хамтран ажиллах дэгээ гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн хэлцлийг үйлдвэрийн зүгээс мөрдөж ирсэн. Энэ хугацаанд ажилчдад дарамт шахалт үзүүлж, хориглосон арга хэмжээ аваагүй. Ажил хаях нь ажилчдын эрхийн асуудал. Нөгөө талаас үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажил хаялтад хүндхэн хандаж байгаа. Бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа зүйлээс уурхайн удирдлагуудын зүгээс уриалга гаргасан. Гэвч өнөөдөр ажил хаялт эхэллээ. Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Мөнгөншагайгийн зүгээс үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэсэн нь үндэслэлгүй. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд зургаан удаа хуралдаж, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг үйлдвэрийн зүгээс хүлээж авахгүй гэдэг шалтгаанаар хурал хаяж гарсан. Бид үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн шүүхэд хандсан. Ж.Мөнгөншагай 2023 оны хоёрдугаар сард Үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульд өрсөлдөж, сонгогдохдоо ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Бидний зүгээс үүнийг боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн” гэсэн байна.

Тэгвэл тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга дарга Ж.Мөнгөншагай өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ,

-“Манай холбоо 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын үе үеийн уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд 45 жил улс, орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн. Саалийн үнээ шиг ажилласан. Цар тахал болон нийгэм эдийн засаг хүндрэлтэй цаг үед Монгол Улсын нийт айл өрх, ААН байгууллагын цахилгаан, ус дулаан, хогны төлбөрийг 1.6 жил төлсөн. Үүний тулд 7000 гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй тасралтгүй хариуцлагатайгаар хөдөлмөрлөсөөр ирсэн. Одоо ч бид хангалттай сайн ажиллаж байгаа. 2023 оны эхний зургаан сарын байдлаар улс орон нутгийн төсөв болон ашгийг 50 гаруй хувиар давуулан биелүүлээд байна. Гэтэл 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй заалтууд үүссээр байхад "Эрдэнэт" үйлдвэрийн захиргаа хүлээж авахгүй байна" гэсэн юм.

2023 оны нэгдүгээр сараас эхлэн Үйлдвэрийн газрын захиргаанд албан бичгийг таван удаа хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээж аваагүй. Ажил олгогчийн зүгээс хариу тайлбаргүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Үүнд бид харамсч байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хэсэгчлэн ажил хаялт зарлах үндэслэл бий болж байгаа учраас Засгийн газар, "Эрдэнэт" үйлдвэр, “Эрдэнэс Монгол”-д хүргүүлээд байна. Иймд 2023 оны наймдугаар сарын 30-ны өглөөний 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийн авто тээврийн цехийн уулын технологи тээврийн хэсэг, зорчигч тээврийн хэсэг ил уурхайн уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна” гэж байлаа.

Ажил хаялт эхэлсний дараа үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Ёндон ажил хаясан уурхайчидтай уулзсан байна. Уулзалтын үеэр Г.Ёндон захирал "Өнөөдөр ажилчдын цалинг 50 хувиар нэмэх ямар ч боломжгүй. Ажилчдын цалинг ирэх гурван жилийн хугацаанд үе шаттай нэмнэ. Үр дүнд нь нэг ажилтны цалин нийт 50 гаруй хувиар нэмэгдэх боломжтой” гэжээ. Гэвч уурхайчдын зүгээс өмнөх шаардлагаа өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 3 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 5 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 8 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 9 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 11 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 13 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 15 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 17 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 20 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 23 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 27 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top