x

Цөлжилтийг сааруулах зорилгоор 46,000 мод тарьж, ургуулжээ

“Ногоон Ази сүлжээ” ТББ нь Архангай аймгийн Өгийнуур, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянхангай, Эрдэнэ сумд, Улаанбаатар хотын Багануур, Сүхбаатар дүүрэг нийт 10 газарт ойжуулах төсөл хэрэгжүүлээд байна.

Үүнд шилмүүст, навчит мод, түүнчлэн чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний мод тарьж, хүлэмжийн аж ахуйг байгуулж орон нутгийн иргэдийг чадавхжуулж өрхийн амьжиргааг олон талт байдлаар дэмжин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд үндэстэн дамнасан “ОB шар айраг” (Oriental Brewery Co.,Ltd)  компаний удирдлагууд 2010 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Ногоон Ази сүлжээ” ТББ-тай байгуулсан “Cass найдварын төгөл”-дөө энэ сарын 11-ний өдөр орон нутгийн талбайн ажилчид, иргэдтэй хамтран мод тарилаа.

Энэхүү арга хэмжээнд ОB шар айраг компанийн Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Кү Жа Бом, Ази дахь Төв салбар (Budweiser APAC)-ын  Хууль зүйн бодлогын албаны Дэд захирал Крейг Катерберг, Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан хэлтсийн захирал Вон Жэ Өнь, менежер Сунг Ха СөрА, Ногоон Ази сүлжээ ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, Төв салбарын газрын дарга И Жэ Вон, ойжуулалтын талбайн ахлагч Д.Нямсүрэн болон орон нутгийн иргэд оролцсон юм.

Энэ удаагийн мод тарих арга хэмжээ нь тус компаний холбогдох албаны удирдлагууд ойжуулалтын талбайн иргэдтэй  уулзан, “Cass найдварын төгөл”-ийн өнөөгийн болоод цаашдын нөхцөл байдал, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, иргэдийн тариалж, хураасан чацарганы жимс, жимсний шүүс, чанамал зэрэг бүтээгдэхүүнтэй  танилцах зорилготой болсон юм.

Арга хэмжээний үеэр Кү Жа Бом дэд захирал хэлэхдээ: “Манай компани 14 жилийн турш Монголд мод тарьж, Зүүн Хойд Азийн цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулахын төлөө хичээж байна. Шар айраг үйлдвэрлэлээрээ манлайлагч аж ахуйн нэгжийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвх зүтгэл гарган ажиллах болно” гэв.

Мөн Крейг Катерберг дэд захирал: “Ойжуулалтын талбай 13 жилийн өмнөхөөс маш их өөрчлөгджээ. Тэр үед элсэрхэг, ургамал ногоо тарчигхан, газрын доройтолд өртсөн газар байсан. Гэтэл өнөөдөр нэлээд модтой болсон төдийгүй жимсний мод хүртэл ургасан байхыг харах, үр жимсийг нь амтлахад сайхан байна. Бидний зүгээс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол орны цөлжилтийг сааруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, мод тарих ажлаа үргэлжүүлэх болно” гэсэн юм.

“Эрдэнэ жимс” нөхөрлөлийн дарга Д.Нямсүрэн: Манай талбайн үйл ажиллагаа 2010 онд эхэлсэн. Би энэ талбайд 13 дахь жилдээ ажиллаж байна. OB шар айраг компанийн хамт олон бидэнд хөрөнгө оруулж, олон мод тарьсан. Өнөөдөр тус байгууллагын удирдлагууд ирж мод тарих арга хэмжээ болж байна.

Ойжуулалтын талбай анх Ногоон Ази сүлжээ ТББ болон Сувон хотын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Төсөл 10 жилийн хугацаанд хэрэгжээд 2020 онд дууссан. 2020 оноос хойш “Эрдэнэ жимс” нөхөрлөл байгуулан, талбайн тогтвортой арчилгаа, хамгааллыг ханган ажиллаж байна. Ногоон Ази ТББ-аас зарим ажилтнуудыг цалинжуулж, цахилгааны төлбөр зэрэг бусад дэмжлэгийг үзүүлдэг. Харж байгаачлан элсний карерьтай, газрын доройтолд орсон талбай байсан. Энд мод тарьж, ойжуулж байна. Энэ нь Монголын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, цөлжилтийг сааруулахад нэмэр болох  зорилготой. Сүүлийн үед бид мод үржүүлэг хийж байна. Энэ нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бага ч болов хувь нэмэр оруулах зорилготой" гэлээ

“Cass найдварын төгөл” төсөл нь цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурга, нарийн ширхэгт тоосонцор зэрэг Зүүн Азид тулгамдаж буй байгаль орчны асуудалд хариу арга хэмжээ авах, иргэдийн бие даасан тогвортой арчилгаа, хамгааллын жишиг загварыг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилготой хэрэгжиж байна.  2010 оноос өнөөдрийг хүртэл салхины хамгаалалт, жимсний нийт 46,000 орчим модыг тарьж, ургуулаад байна.

“Cass” нэрээр олонд танигдсан ОB шар айраг (Oriental Brewery Co.,Ltd) компани нь 1933 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн уур амьсгалын хямралын эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн дэлхийн томоохон компаниудын нэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 4 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 6 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 9 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 10 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 12 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 14 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 16 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 18 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 21 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 24 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 28 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top