x

Яармагийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбоотойгоор богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмжээ

Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг.

Хүннү их дэлгүүрийн автобусны буудалд өглөө 07:20 цагт хүн багатай, зорчилт хөдөлгөөн хэвийн байв. Дээрх зохицуулалтыг хийхээс өмнө тус автобусны буудал хүн ихтэй байдаг байжээ. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны хүлээх хугацаа багасаж, автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсныг албаныхан хэлж байв. Гэсэн хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчих автомашины тоо буурахгүй байгаа юм.

Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

-Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлснөөр автобусны дундаж хурд, зорчилт хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр өдөрт дунджаар 520 мянга орчим зорчигч тээвэрлэдэг. Үүний 10 хувь буюу 50 мянга гаруйг Яармагийн зам дахь зорчигчид эзэлдэг байсан. Харин уг замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлснөөр энэ тоо 2800 орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн автобусны дундаж хурд 12-14 км/цаг байсан бол 16-18 км/цаг болон нэмэгдэж, өдрийн буюу ачаалал багатай цагаар 20-21 км/цагт хүрч, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж автобус хоорондын ирэх хугацаа 2-8 минут байна.

-Үүнтэй холбоотойгоор автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа юу?

-Нийтийн тээврээр зорчих хүний тоо нэмэгдэж буй тул шинэ чиглэл гаргаж, зарим чиглэлд автобусыг нэмсэн. Тухайлбал, Ч:56 “Архивын ерөнхий газар-120 мянгат” чиглэлд таван автобус нэмж, нийт 13 автобус үйлчилгээнд явж байгаа. Мөн шинээр Ч:77 “Нисэх-120 мянгат” чиглэлийн богино эргэлтийг нэмж, 10 автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Цаашид дахин өөр богино эргэлтийн чиглэлүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа.

-Тус зохицуулалтыг хийх хэрэгцээ, шалтгаан нь юу байсан бэ?

-Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөөгүй үед нийтийн тээврийн хурд удаан, автобусны буудал дээрх иргэдийн хүлээгдлийн хугацаа урт байсан. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр хүлээгдлийн хугацаа багасаж, ачаалал, зорчилт хөдөлгөөн ихтэй үеэр автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болж байна.

-Бусад чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

-Зөвхөн Яармагийн зам гэлтгүй бусад зам дахь нийтийн тээвэр, автомашинаар зорчих хөдөлгөөн өглөө, оройдоо ачаалал ихтэй байдаг. Тиймээс нийслэлийн гол хөндлөн гудамж болох Энхтайваны өргөн чөлөөний Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд шинэ үйлчилгээг гуравдугаар сард хоёр удаа туршиж, энэ сарын 8-нд нэвтрүүлсэн. Тус чиглэлийн автобусны 40 зогсоолоос их багтаамжийн 37 автобус өглөөний 06:20 цагт нэгэн зэрэг үйлчилгээнд гарч байгаа. Ингэснээр нэг автобусанд суух хүний тоо нэмэгдэж, хүн багтахгүй үлдэх тохиолдол нь багасаж буй юм. Уг үйлчилгээг Яармагийн зам дахь чиглэлүүддээ ч мөн нэвтрүүлэхээр судалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 6 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 8 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 11 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 12 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 14 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 16 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 18 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 21 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 23 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 26 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 30 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top