x

Д.Сумъяабазар: Эрүүл засаглалтай хотыг цогцлооход төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдад Гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг болон салбар бүрийн 900 орчим ажилтан, албан хаагч оролцов. 

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа товч танилцуулав. Тухайлбал, 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд 18 цэцэрлэгт хүрээлэн, 64 тоглоомын талбай, 22 спорт талбайг ашиглалтад оруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн байна. 22 спорт талбайн 11 нь Хотын даргын санаачилсан 3х3 сагсан бөмбөгийн талбай бөгөөд 2024 онд нэмж 3х3 сагсан бөмбөгийн 23 талбай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн хот тохижилт, нийтийн аж ахуйн салбартаа онцгой анхаарч, 32 хогийн машин, дөрвөн цасны машинаар парк шинэчлэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүрэгт 11 сургууль, 21 цэцэрлэг, зургаан эмнэлэг, сувиллын барилга ашиглалтад оржээ. Түүнчлэн есөн өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилсэн аж. Дүүргийн хэмжээнд 21 байршилд 18.1 км авто зам ашиглалтад оруулж, гудамж, замын гэрэлтүүлгийг 3469-өөр нэмж, 1620 камер шинээр суурилуулжээ.

Дэлхийн хотууд шалтгаанд суурилсан бодлогод тулгуурлаж Хотын хөгжлийн индексийг боловсруулан, тулгамдаж буй асуудлаа тодорхойлдог. Тодруулбал, 0.000-1.000 индексээр хотууд хөгжлийнхөө индексийг тодорхойлдог байна. Нью-Йорк хотын хөгжлийн индекс хамгийн өндөр буюу 0.990 бол Токио хотын хөгжлийн индекс 0.806 байдаг. Харин Улаанбаатар хотын хувьд 0.464 буюу хангалтгүй түвшинд байгаа юм. Тиймээс Гурван суурьт хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн бүлэг, зургаан төрлийн 86 үзүүлэлтээс бүрдсэн Улаанбаатар хотын хөгжлийн индексийг боловсруулсан.

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн удирдлагууд судалгаа, шинжилгээнд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Салбар бүрийн эрдэмтэн, олон улсын судалгааны байгууллагууд болон Монгол Улсад ганц байх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судлаачидтай хамтран Хотын хөгжлийн индексийг тодорхойлж, шийдлээ боловсруулж буй. Тухайлбал, үерийн эрсдэлтэй барилга байгууламж, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн зам, нийтийн тээвэр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, төвлөрлийг сааруулах үүднээс судалгаа хийж, бодлогоо гаргана” гэв. Мөн тэрбээр эдийн засгийн хувьд биеэ даасан, эрх зүйн чадамжтай, эрүүл засаглалтай хотыг цогцлооход төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 3 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 6 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 8 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 9 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 11 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 13 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 15 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 18 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 20 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 23 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 27 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top