x

ФОТО: Эмч болох гэж буй 2900 оюутан андгай өргөлөө

Монгол Улсад хүний их эмч болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна.

2023-2024 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 2900 гаруй оюутнууд шинээр элсэн орсон бөгөөд оюутнуудын "Андгай өргөх ёслол"-ын үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам, Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга АУ-ны дэд профессор Д.Оюунбилэг,  болон бусад эрдэмтэн, профессор, багш, шинээр элсэн орсон оюутнууд оролцсон юм.

АШУҮИС-ын Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч Н.Хүрэлбаатар: Эмчийн мэргэжил нь сэтгэл, зүтгэл, тэвчээр шаардсан мэргэжил. Тиймээс манай сургуулийг төгсч байгаа эмч нар нь эрдэм мэдлэгтэй чадварлаг, энэрэх сэтгэлтэй хүнлэг, эрч хүчтэй бүтээлч байх шаардлагатай. АШУҮИС нь бодлогын хувьд “Оюутны хөгжил” хөтөлбөрөө хэрэгжүүлэн амьдралын ухаанд сургах, хариуцлагатай иргэн болгох, зөв харилцаа хандлагатай хүн болгох тал дээр нь онцгойлон анхаарч ажиллаж байна.

Хамгийн хариуцлагатай эмч хэмээх мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууд суралцаж байх хугацаандаа цагийг зөв хуваарилж, хүн бүр онц сурах шаардлагатай. Дунд эмч гэж байх ёсгүй.

Оюутан өөрөө хэр их чармайлт гаргана, идэвх зүтгэл гаргана тэр хэрээр маш сайн суралцах болно. Тиймээс эмчийн мэргэжил эзэмшиж буй шинэ оюутнуудыг андгай өргүүлдэг юм.

АШУҮИС энэ хичээлийн жилд сургалт, эрдэм, шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг цогцолбор их сургууль болох том зорилго тавин ажиллаж байна. Сургалтын гурван хөтөлбөр буюу хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн судлаач, сувилахуйн чиглэлээ олон улсад магадлан итгэмжлүүлсэн. Ингэснээр гадныэ оюутнууд манай сургуульд суралцаж эхэллээ.

Үүнээс гадна эрдэм, шинжилгээ, судалгаан дээрээ онцгойлон анхаарч, судалгаанд суурилсан их сургууль болох зорилгоор тав дахь хүрээлэнгээ нээгээд ажиллаж байна. энэ таван хүрээлэн нь эрдэм, шинжилгээ, судалгааг дэлхийн түвшинд хүрсэн судалгаа, шинжилгээг хийж, шинэ мэдлэгийг бий болгох, бий болгосон мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн болгох зорилготой.

Мөн Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Таван эмнэлэгтэй болсон. Энэ оны 07 дугаар сарын 07-нд батлагдсан Дээд боловсролын тухай хууль батлагдахад анагаахын чиглэлээр сургалт явуулдаг сургууль нь эмнэлэгтэй байна гэж хуульчилж өгсөн. Эмнэлгийн орлогыг сургуулийн хөгжилд зарцуулж болно гэдгийг баталгаажуулж авсан. Тэгэхээр энэ жил нь манай сургууль дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагааны чухал жил болж байна." гэдгийг онцоллоо.

АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга АУ-ны дэд профессор Д.Оюунбилэг: АШУҮИС нь жил бүр уламжлал болгон оюутны андгай өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг. 2022-2023 оны хичээлийн жилд долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуульд 2900 гаруй шинэ элсэгч элсэн орсон.

Эдгээр шинэ оюутнуудаа “Оюутны андгай өргөх” ёслолыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. өнөөдрийн арга хэмжээнд хүний их эмч, хүүхдийн их эмч мэргэжлээр элсэн орсон 400 гаруй оюутан оролцлоо. Оюутны андгай өргөнө гэдэг нь оюутан байх хугацаандаа хамт суралцаж байгаа найз нөхдөдөө тусалж дэмжих, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах, шударга, хүнлэг, энэрэнгүй байх, АШУҮИС-д ажиллаж байгаа багш, эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч нартай хүндэтгэлтэй харилцах, хамтран ажиллах агуулгаар андгай өргөдөг.

Харин сургуулиа төгсөх үедээ буюу зургаадугаар дамжаагаа төгсөх үедээ хүний их эмчийн тангаргийг өргөдөг. Оюутнууд суралцах хугацаандаа энэрэх сэтгэлтэй хүнлэг, эрдэм мэдлэгтэй чадварлаг, эрч хүчтэй бүтээлч байх үүднээс андгайг өргөдөг гэж хэлж болно.  

Ташрамд дурдахад АШУҮИС нь харьяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байна.  

Эх сурвалж: АШУҮИС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 2 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 4 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 7 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 7 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 10 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 11 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 14 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 16 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 19 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 22 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 26 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н...
Top