x

ФОТО: Ерөнхий сайд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ.

“Дорноговь, Өмнөговь аймаг ирэх онд ийм төвтэй болно. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна” гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Тэрбээр Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэдгээ зарласан,  бусад намууддаа ч уриалж буйгаа дахин илэрхийллээ. “Илүү хүмүүнлэг, иргэддээ ээлтэй, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч нийгмийг бий болгохын төлөө хамтдаа хичээцгээе” гэж Ерөнхий сайд хэллээ.

Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьжээ. Аймгууд ийм төвтэй болсноор олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмших, хөгжих боломж бүрдэх юм. 

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлаар нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл хийж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоож, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмжийг 2-3 дахин нэмсэн. Төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хоёр дахин бууруулаад байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

100 ортой нэгдсэн эмнэлэг баригдаж, ажлын явц 95 хувьтай байна. Мэс заслын вакум өрөө, гадна зогсоол, тохижилт болон зам засварын ажилд хөрөнгө шаардлагатай байгааг эмнэлгийн удирдлага танилцуулав. Энэ асуудлыг судалж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт Ерөнхий сайд үүрэг болголоо.

Тус эмнэлгийн барилга ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, цогц үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн дэвшилтэт технологи ашиглан мэс заслын тасгийг вакумжуулж тархи, судас, өвдөг, түнх, хавдрын мэс засал хийх боломж бий болох ажээ.

Одоо үйл ажиллагаа явуулж буй Нэгдсэн эмнэлэг нь долоон алба, 14 тасагтай бөгөөд 1980 онд хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 1 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 3 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 7 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 4 цаг 8 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 4 цаг 9 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 4 цаг 12 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 18 цаг 56 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 18 цаг 59 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 19 цаг 2 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 19 цаг 4 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 19 цаг 7 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 19 цаг 10 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин ЛУИЗ Өчигдөр 13 цаг 42 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв Өчигдөр 13 цаг 41 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… Өчигдөр 13 цаг 28 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав Өчигдөр 13 цаг 27 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top