x

УБТЗ-ын хагас вагонуудыг нийгмийн хариуцлагатай ачаа тээвэрт ашиглана

Хүйтний улирал ойртож байгаатай холбогдуулан тээвэрлэлтэд шаардлагатай вагон хангалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Ариунболдоос тодрууллаа.

Ц.Ариунболд:

-"Өнөөдөр “УБТЗ” ХНН өөрийн эзэмшлийн 1773 хагас вагонтой. Эдгээр вагонуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрс болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалын тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эдийн импортын тээвэрт ашигладаг.

Жил бүрийн наймдугаар сараас өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, хүйтний улирал эхлэхээс өмнө барилгын салбарын бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд материалын тээврийг тасралтгүй зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Хагас вагоны тээврийн захиалга тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагаас “УБТЗ” ХНН нийт захиалгын 70 гаруй хувийг л хангаж чадаж байна. Дээрх тээвэрлэлтээс гадна дотоодын бусад  иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачилтын захиалгыг  хагас вагоноор хангаж хүрэлцэхгүй байгаа бөгөөд эдгээрийг бүрэн хангаж, зохион байгуулахад 2500 гаруй хагас вагон шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд “УБТЗ” ХНН-ээс гадна хувийн эзэмшлийн болон түрээсээр ашигладаг 15 байгууллагын нийт 4890 хагас вагон тээвэрлэлт хийж байгаа бөгөөд эдгээр вагоны 99 хувь нь экспортын нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ачаа тээвэрлэж байна.

Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн вагонуудын 20-30 хувийг дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээврийг зохион байгуулахад оролцуулахыг уриалж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 1 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 4 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 4 цаг 6 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 4 цаг 7 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 4 цаг 9 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 18 цаг 54 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 18 цаг 56 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 18 цаг 59 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 19 цаг 1 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 19 цаг 5 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 19 цаг 7 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин ЛУИЗ Өчигдөр 13 цаг 42 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв Өчигдөр 13 цаг 41 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… Өчигдөр 13 цаг 28 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав Өчигдөр 13 цаг 27 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна Өчигдөр 13 цаг 26 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ Өчигдөр 13 цаг 25 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top