x

Торгуулиа хугацаанд нь төлөөгүй, оношилгоонд ороогүй машинд цахим гэрчилгээ олгохгүй

Энэ онд багтаж нийслэлийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID) төхөөрөмж олгоно гэдгийг нийслэлээс мэдэгдээд байгаа. Энэ ажлын явцын хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодрууллаа. 

-Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа явж байна вэ. Иргэд хаана хандаж гэрчилгээгээ авах вэ?

-Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажил үргэлжилж байна.

Эхний ээлжинд Зам тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар гарсан түр журам үйлчилнэ. Энэ журмын төслийг Засгийн газарт хүргүүлсэн, хянаж байна. Түр журам батлагдахад нийтэд мэдээлнэ. Ирэх сард багтаад энэ ажил цэгцэрнэ.

-Цахим гэрчилгээ олгоход иргэдэд тодорхой шаардлага тавих талаар та онцолж байсан. Ямар нөхцөлд цахим гэрчилгээ олгохоос татгалзах вэ?

-Тодорхой хэмжээний шаардлагуудыг түр журмын төсөлд оруулсан, одоогоор хянагдаж байна. Тухайлбал салхины шил хагарсан, ямар нэгэн хуулга наагаагүй байх, үзлэг оношилгоонд хамрагдсан байх, торгуулиа хугацаанд нь төлсөн зэрэг шаардлагууд тавьсан. Түүнчлэн оношилгоонд хамрагдсан ч илтэд үзэмжгүй тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох нь бий. Энэ үзэгдлийг хязгаарлахаар тусгасан. Ерөнхийдөө оношилгоонд хамрагддаггүй, өндөр торгуультай, бүрэн бус тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгохгүй гэж ойлгож болно. Түр журам батлагдахад илүү тодорхой болно.

-Төрийн байгууллагуудад энэ ажил хийгдээд явж байна уу?

-Тийм. Төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа төрийн байгууллагуудад авто машины цахим гэрчилгээ олгоод байна. Энэ ондоо нийслэл цахим гэрчилгээ олгоод орон нутаг руу шилжинэ.

-Жолоодох эрхээ хасуулсан этгээдүүд замын хөдөлгөөнд оролцоод байгаа нь түгжрэлд нэмэр болж байгааг шүүмжилдэг. Цахим гэрчилгээ олгосноор үүнийг хянах боломж бүрдэж байна уу?

-Энэ ташаа ойлголт. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнтэй холбоотой асуудлыг зохицуулахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл зөрчилтэй байгаа тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Чип суулгана, жолоодох эрхгүй этгээдийг илрүүлнэ гэх буруу ойлголт байна лээ. Тийм биш.

Жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ. Өнөөдрийн байдлаар торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг шууд тодорхойлох боломжгүй байна. Заавал Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын тусламжтайгаар шалгаж байгаа. Харин энэ төхөөрөмжүүдийг суурилуулж, цахим гэрчилгээ олгосноор тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харах боломж бүрдэнэ. Мөн хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг аваад явах юм.

-Үүнийг та бүхэн түгжрэлийн шийдэл гэж харж байна уу?

-Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд хийж байгаа ажил. Хөдөлгөөний ачаалал гэхээс илүү соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлнэ гэж ойлгож болно. Өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор 80 мянган тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгодог байсан. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 59 мянган машинд хотын серитэй дугаар олгосон дүн мэдээлэл байна. Хагас жилийн дотор 60 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Үүнээс үзэхэд импортоор орж ирж буй автомашинуудад тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол одоо хийж байгаа авто замын томоохон бүтээн байгуулалтууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зарим уулзварын өөрчлөлт зэрэг нь үр дүнгээ өгч чадахгүй. Үүнтэй холбоотой саналаа холбогдох Үндэсний хороонд танилцуулна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.145)
    RFID бол маш хогийн технологи. Хаккердаад хуулбарлахыг энгийн андройд утсан дээр хийчих боломжтой. Машин гадаа зогсож байхад уншаад ID-г нь авчина. RFID-р түрүйвч хийсэн нь хүртэл хакеруулж бсан. ID-наас гадна давхар нууцлал хэрэгтэй уншигч дээр. Зөвхөн ID бвал хуулах шиг амархан зүйл үгүй!
    2023 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 20 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 22 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 25 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 26 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 28 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 29 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 32 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 34 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 37 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 40 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 44 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов
Top