x

Баянгол дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” 14 хоногийн аяныг эхлүүллээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор БГД-ийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс болон дүүргийн харьяа газрууд, 1-34 хорооны Засаг даргын Ажлын алба хамтран энэ сарын 28-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Энэхүү аяны нээлт өнөөдөр (2023.08.28) болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд БГД-ийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, БГД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Сумъяа, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албад, харьяа газрын болон Хороодын Засаг дарга нар оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний эхэнд дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн “Баянгол дүүрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажил хийснээс гадна нийгмийн салбар руу чиглэсэн цөөнгүй ажил хийж хэрэгжүүлж мөн төлөвлөсөн байна. Эдгээр төлөвөлсөн ажлын нэг нь “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээ юм. Манай дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ бага ч байшин хороолол ихтэй хотын төвийн дүүрэг. Мөн хүн амын олонхыг залуус эзэлдэг бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт томоохон зах худалдааны төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Иймд бид хороод болон цагдаагийн байгууллагаас дүүрэгт тулгамдаж байгаа асуудлын талаар санал авсан. Тэгэхэд, нэгдүгээрт, хог, хоёрдугаарт гудамж, талбай, байр орон сууц, зах худалдааны төвүүдийн гадна  архидан согтуурч байгаа иргэдийн тухай асуудлыг хөндсөн.

Иймээс хичээлийн шинэ жилийг угтан “АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байна. Архидан согтуурахтай тэмцэх нь ганц Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үүрэг биш. Архидан согтуурахтай тэмцэхэд бүгд хамтарч ажиллах ёстой. Иймд манай ЗДТГ-ын үндсэн хэлтсүүд, харьяа газрууд мөн дүүргийн Эрүүл мэндийн төв,1-34 хорооны Засаг дарга, ажлын алба хамтран өөр өөрсдийнхөө чиг үүргийн хүрээнд Цагдаагийн байгууллагатай хамтран энэхүү аянд идэвхтэй оролцоорой” гэсэн юм.

“АЮУЛГҮЙ ГУДАМЖ-ХЯНАЛТ” арга хэмжээ нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд үүнд:

     1.ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА:  

  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон ойр орчмын тэмдэг тэмдэглэгээ болон бүсийн телекамержуулалтыг шалгаж, зөрчлийг засуулах, мэдэгдэл шаардлага хүргүүлэх,

  • Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэгддэг эмзэг цэг, уулзвар гудамжинд ЗЦХ-ийн алба хаагчдын хамт хамтарсан шалгалт хийх,

  • Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын орчим гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж эргүүл ажиллуулах,

  • Тэнэмэл байдлаар амьдардаг, ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, архины хамааралтай хүнийг архины албадан эмчилгээнд хамруулах,

2. ДҮҮРГИЙН ЗДТГ БОЛОН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн эргүүл зохион байгуулах,

  • Согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг согтуурах, мансууруулах донтой хүнийг холбогдох хуулийн хүрээнд албадан эмчилгээнд хамруулах,

3. ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:

  • Архины албадан эмчилгээнд хамрагдах хүмүүсийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 56 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 59 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top