x

S’Outlet дэлгүүр орчмын 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэлжээ

Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 17 байгууламжийг албадан чөлөөлж эхэллээ.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо "Газрын тухай хуулийн 57.3 дахь заалтыг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт газар чөлөөлөх шаардах хуудсыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Өнөөдөр шаардах хуудасны хугацаа дууссантай холбоотойгоор албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн дөрвөн мянган ам метр талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 14 төмөр чингэлэг, гурван сэндвичин барилгыг буулгах ажлыг эхлүүлээд буй" гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын 14 гол горхины дэлгэрэнгүй судалгааг хийжээ.

Тус албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Судалгааны хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс буюу Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид энэ ажил үргэлжилнэ” хэмээлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд, мөн үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд барилга, байгууламж барихгүй гэж заасан байдаг. Уг журмын дагуу стандарт мөрдүүлэх ажил ийн эхэлж байна. Цаашид үерийн эрсдэлтэй бүсэд байрлуулсан байгууламжийг чөлөөлөх ажил хууль, дүрэм, журмын дагуу үргэлжилнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Novsh (172.69.252.156)
    Avilga avch zovshoorol ogson xymyystei ni xariutslaga tootsoj shiitgexgyi bol olon irged baiguullaga xoxirloo shyy dee.
    2023 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 22 цаг 33 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 23 цаг 35 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 23 цаг 38 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 23 цаг 38 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 23 цаг 41 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 23 цаг 42 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 45 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 23 цаг 47 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 23 цаг 50 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 23 цаг 53 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 23 цаг 57 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top